Шинэ судалгааны ажил

36 9 0
                                    

Раяли

Тэр зун Пенсилваны лабораторит хийсэн судалгааны ачаар би 3-р курстээ дэлхийн хамгийн том шүрэн арлуудыг тариалдаг судалгааны хүрээлэнд ажиллах урилга авлаа. Энэ миний хувьд дахиж олдохгүй боломж мэт санагдаж байсан тул би хичээлээсээ хагас жилийн чөлөө аваад Японд байдаг шүрэн фермийг зорихоор шийдсэн юм.

Би өмнө нь өөр улсад хөл тавьж байсангүй тул үнэхээр их сандарч, нислэгийн өмнө л гэхэд гэдсэн дотор минь том том чулуунууд бужигналдаж гарав. Ээж намайг гаргаж өгөхөөр Роётой хамт онгоц буудалд ирсэн бөгөөд би Мэйнээс Токио орох шөнийн нислэгээр явсан юм.

Дараа өдөр нь намайг Токиогийн олон улсын онгоцны буудал дээр буухад, ирэх 6 сарын  турш амьдрах хотын минь чийглэг дулаан агаар намайг угтлаа. "Шүрэн ферм"-ээс нэгэн япон эмэгтэй тосож авахаар ирсэн байсан ба шууд л намайг Раяли гэж мэдэнгүүтээ инээмсэглэн бөхийн, яг л ерөнхийлөгч угтан авж байгаа юм шиг хүндэлж гардаг юм байна.

"Таныг японд ирсэнд тун баяртай байна. Гадаа машин хүлээж байгаа." гэж хэлэхдээ бараг үг болгоныхоо араас бөхийж байсан юм.  Би санаа зовсондоо урдаас нь ч бөхөлзсөөр машинд орон суусан.

Замын туршид би машины цонхоор Токиог ширтэхдээ гэдсэн дотор минь догдлол буцалж байх шиг санагдлаа. Шинэ хоол, шинэ хүмүүс, шинэ гэр, шинэ ажил...

Япон эмэгтэй өөрийгөө Мэй гэж танилцуулаад

"Та Шүрэн Фермийн тухай сонсмоор байна уу" гэж асуув.

"Тэгэлгүй яахав."

"Шүрэн Ферм олон улсын санхүүжилттэй томоохон компани. Шүрэн арлууд далайд ямар чухал ач холбогдолтойг та сайн мэдэх байх. Сүүлийн жилүүдэд усны бохирдол, дэлхийн дулаарлаас болоод тэд ургахаа больж байгаа. Тиймээс манай компани номхон далайгаас эрүүл, амьдрах чадвар сайтай шүрэн хаднуудыг олборлоод, тэднийг лабораторит үржүүлээд, далайд буцаан нутагшуулдаг." гэж тайлбарлалаа.

"Мхн, би Шүрэн Фермийн өмнөх жилийн тайланг үзсэн. Судалгааны багийнхан нь их мундаг санагдсан."

"Тийм шүү. Судалгааны багийг Шүрэн Фермийн үүсгэн байгуулагч өөрөө ахалдаг."

"Өө, тийм үү?"

"Тиймээ, Та ноён Ааристай удахгүй танилцах байхаа."

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now