Тэр үед миний бие бүхэлдээ чичирч байсан. Өмнө нь хэзээ ч тийм их цус нөж харж байгаагүй болохоор шоконд орсон байх.
Терриг гарах үед би хар хурдаараа Робинд туслахаар хаалга руу гүйлээ. Харин хаалгаар гараад л нэг хүнтэй халз мөргөлдсөн нь Терри байдаг байгаа. Тэр миний өмнө дүрээрээ зогсож байлаа.
Түүнийг хараад л бие минь халуу шатаж, хоёр алхам ухрах хариу үйлдэл үзүүлсэн. Би Терригээс зүрхээ хагартал айж байсан ч тэрнээс илүү үзэн ядаж байлаа. 'Ер нь бол тэр намайг алж чадахгүй' гэж бодонгуутаа хамаг гомдол уураа нийлүүлээд түүний малгайг аваад газар шидлээ.
Галт шувууны шүтээн малгай өрөөний шалан дээр унав.
Малгайн доор тэр бурхан өндөр хамартай, ууссан өнгийн нүдтэй нэгэн байсныг олж мэдсэн. Түүний нүдэнд ногоон, цэнхэр, улбар шар өнгүүд хоорондоо дарааллан уусаж байрласан байсан.
Түүний шүтээнийг газар унагаад ч уур минь гарсангүй, тэр дор нь л хамаг хүчээрээ алгадаад авлаа. Терри намайг цохиход холдсон ч үгүй, бултсан ч үгүй.
"Яаагааадд?.. Яагаад ингэж байгаа юм?" гэж намайг асуухад тэр над руу эргэж хараад юу ч хэлсэнгүй.
Би амьсгаадаж, түүнийг алгадсан гар минь чимчигнэж байсан юм.
Бидний дунд хэсэг нам гүм байдал үүсэв. Тэр надаас нилээд өндөр бурхан байсан учраас миний дээрээс чимээгүй хараад л зогсож байсан.
Тэгснээ
"Ингээд л боллоо юу?" гэж надаас асуудаг юм байна.
"Юуу?"
Терри миний өмнө долоовор хуруугаа гозойлгоод
"Нэгт, хоёр алхам ухарсан" гэснээ хоёр хуруу гозойлгоод
"Хоёрт, малгай газар шидсэн" ; хуруугаа гурав болгосноо
"Гуравт, нэг алгадсан" ; дөрвөн хуруу гаргаад
"Дөрөвт, Яаагаад...яагаад ингэж байгаа юм гэж асуусан." гэснээ толгойгоо гилжийлгээд
"Ингээд л болоо юу гэж асууж байна." гээд наашаа нэг алхлаа.
Би түүнийг над руу дөхөхөд айж байсан минь илт байсан байх. Эцсийн эцэст түүний гаранд дөрвөн цагираг байсан юм.
Терри хаалганы хүрээг налан, гараа элгэндээ зөрүүлээд над руу дээрээс минь хараад ярьж байлаа.
"Миний асуултанд хариул, Раяли" гэснээ нүдээ нарийхан болгоод
"Би чиний өмнө Робинг алах шахсан ч... чиний хийж чадах зүйл ингээд л болоо юу?" гэлээ.
![](https://img.wattpad.com/cover/360996886-288-k816031.jpg)