Жэймс
//Zaa uuchlaarai, ene buleg maani hargislal, haraaliin ug aguulsan bolno shuu. Iim zuild medremtgii esvel durgui humuus bitgii unshaarai.
Энэ сандалд хүлэгдсэнээс хойш бараг бүтэн өдөр болж байгаа байх. Би цангаж, даарч бас гаранд минь оносон бууны сум намайг алж байлаа. Би ер нь энд дахиад удвал цус алдаж үхэх байх.
Хавханд ороод хэзээ үхэхээ хүлээж байгаа хулгана шиг л санагдаж байна.
Эргэн тойрноо харвал би нэг жижигхэн зоорийн өрөөнд байгаа. Энэ өрөө хүмүүсийг байцааж, шаардлагатай бол эрүүдэн шүүхэд зориулсан гэдэг нь ойлгомжтой.
Намайг барьсан хүмүүс цагдаа нар байгаагүй. Тэдний нэг нь намайг зугатаж байхад буудсан ч сум нь миний урд ирээд шууд зогсон газар унасан. Хоёр гурав дахь удаад ч яг л тийм зүйл болсон.
Тэд нөхдийг минь бүгдийг нь барьж, эцэст нь намайг ч бас бариад, ахлах нь болтой нэг хүн миний хүрмийг тайл гэж тушаасан.
Тэд намайг хүрмэн дотроо сумнаас хамгаалах хуяг өмссөн гэж бодсон байх. Тэд хуягны оронд энгийн нимгэн майк олоод их гайхсан.
"Наадахаа барьж бай." гэж ахлах нь хэлээд миний өөдөөс буу шагайдаг юм байна. Би байдгаараа хашхирч, тэмцэж, болихыг гуйсан ч тэр миний зүүн гарыг онилон буудсан.
Тэр үед сум миний өмнө ирээд газар унасангүй харин гарны булчин руу минь шигдэн орж, би ч өвдөлтөө тэсэж ядан газар пид хийн унасан.
Үүний дараа санаж байгаа зүйл бол ерөөсөө л энэ бузрын зоорийн өрөө. Өчигдөр орой нөгөө ахлах орж ирээд баахан юм асууж байгаад явсан. Би бүх мэддэг зүйлсээ л хэлсэн.
Хүмүүс хэн нэгэн тамласан ч нэг ч үг газар унагаахгүй гэж хэлдэг, цагаа тулахаар шал худлаа. Хүн гэдэг амьтан ямар ч үед амьд үлдэхийг л хүсдэг юм билээ.
Харин одоо өглөө болж байна. Би зүгээр л тэгэж тааж байна. Энэ өрөө ямар ч цонхгүй учраас байгалийн гэрэл байхгүй. Гэхдээ би шөнөжин энэ сандал дээр хүлээтэй байсанаа мэдэж байна.
Хаалганы түгжээ дуугараад хоёр цэрэг орж ирээд хаалганы хоёр талд зогслоо. Хэн нэгэн чухал хүн орж ирэх гэж байна гэж би хагас ухаандаа бодож амжив.
Мөрөө шүргэсэн долгионтой урт бараан үстэй, ногоон нүдтэй залуу орж ирсэн. Түүний араас ахлах нь орж ирлээ. Тэр ногоон нүдтэй хүн урт хар савхин цув өмссөн байсан ба байгаа байдлаасаа л чухал хүн гэдэг нь ойлгомжтой байсан.
![](https://img.wattpad.com/cover/360996886-288-k816031.jpg)