Амлалт

24 8 0
                                    

Робин

Раялитай гурван жилийн өмнө их дэлгүүрт салахдаа, харилцан амлалт өгсөн нь магадгүй миний 200 гаран жил амьдрахдаа хийж байсан хамгийн тэнэг үйлдэл байх. Хэзээ ч бүтэхгүйг нь мэдсээр байж хэн нэгэнд найдлага төрүүлнэ гэдэг байж болохгүй зүйл.

Раяли дурсамжаа буцаж санах нь ер нь түүнд ямар ч ашиггүй, харин ч эсрэгээрээ аюултай байдалд оруулж болзошгүй. Үүнийг би мэдсээр байж... би түүнийг "буцааж дурсамжаа санана" гэж амлуулсан. Хувиа хичээсэн зан гаргасан хэрэг. Дурсамжаа саначихвал түүнтэй дахиж уулзаж магадгүй гэж найдсаных шүү дээ.

Түүнийг дэлхий дээр байхад би хэд хэдэн удаа очсон. Раялиг буцаад хэвэндээ орсон эсэхийг, өвчин нь дээрдсэн эсэхийг, санхүүгийн хувьд тогтвортой болсон эсэхийг шалгах гэж.

Ингэж бодох нь мэдээж амар. Гэхдээ үнэн гэвэл, түүнийг харах гэдэг хангалттай шалтгаан байсан юм. 

Энэ 220н жилд миний хийсэн хоёр дахь тэнэг үйлдлийг мэдмээр байвал, би Раялид өгсөн болор бугуйвчиндаа хамгаалах шившлэг хийсэн. Түүний амь нас аюулд орсон эсвэл маш их айж сандарсан үеүдэд би мэддэг байсан. 

Тийм үедүүдэд бугуйвч миний өмнөөс түүний амь насыг хамгаалдаг байсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хүний хувь заяанд хөндлөнгөөс оролцож диваажингийн хуулийг зөрчсөн гэсэн үг.

Раяли бугуйвчаа хагалах хүртэл энэ бүхэн үргэлжилсэн. 

Гэхдээ л тэр хүртэлх хугацаанд би дэлхий дээр хэд хэдэн удаа очсон, бугуйвчаар дамжуулж түүнийг хамгаалсан. Энэ шийдвэрүүд бурхны гэхээс илүү хүний гаргах шийдвэрүүд байсан.

Мэдрэмж маань логик сэтгэлгээний өмнө нь гарсан хэрэг.

Гэхдээ яагаад? Тэр надад ээжийг санагдуулдаг болохоор би анхаарч байна уу, эсвэл би үнэхээр түүнд сэтгэлтэй болчихоод ингээд байна уу гэдэг асуулт бүр ч сонирхолтой. Би эхэндээ энэ тухай хариултыг нь олж чадахгүй боддог байсан ...гэхдээ тэр жилийн офрикс ажиллагаанд явсанаас хойш дахиж нэг ч бодоогүй.

Слон хотод нууцаар нэвтэрхийн тулд Марко бид хоёр далай доорх тунелээр 12 цагт тасралтгүй ниссэн юм. Марко шүмиркануудын нэг. 

Би түүнд замдаа Раялитай холбоотой бодож байгаа зүйлсээ хэлсэн.

"Робин!, андаааа. Чамайг солиорсон гэхэд ч багадана... 

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now