30 жилийн дараа Анкорад

24 8 0
                                    

Би тэдний яриаг сонсоод ид дундаа орж байтал гэнэт нэг том гар хүзүүнээс минь даран аваад өрөөний хананд намайг мөргүүлэв. Би хацраараа ханыг нилээд хүчтэй мөргөн өөрийн эрхгүй дуу алдлаа.

Үл таних хүн намайг эргүүлэн хана руу нуруугаар минь дахин цохиход би хэн болохыг нь харсан юм. Намайг өрөөнд анх оруулж өгсөн эзэгтэй. Тэрээр баруун гараараа миний хоолойг боогоод дээшээ өргөхөд би амь тэмцэн амьсгалах гэж оролдож эхлэв.

Нүүр маань улайж, хоолой чихигдэх гэж байгаа юм шиг л амьсгалахын төлөө тэмцэж гарав. Гайхалтай нь би түүнийг хүчээр яагаад ч дийлэхгүй байлаа. Хөлийн үзүүр газар хүрэхгүй болох үед би яг л ухаан алдах гэж байна даа гэж бодсон.

"Муу хараал идсэн хүний хүүхэд..." гэж тэр эмэгтэй хараагаад намайг эцэст нь нэг тавьлаа.

Би газар сөхрөн унаад хахаж цацаж, хурдан хурдан амьсгалаж гарав.

"Хурдал!" гэж тэр хэлээд урд нь ороод хонгилоор явахыг тушаав.

Өрөөндөө орж ирэхэд, хоёр харуул биднийг хүлээж байх янзтай зогсож байлаа.

Намайг боомилж алангаа алдсан өнөө эмэгтэй харуулуудын нэгэнд нь хандан

"Ордны харуул Лусифер!" гэж чангаар дуудлаа. "Энэ муу хүн охин нууц хонгилоор эзэн хааныг тагнах гэж оролдож байгаад баригдлаа." гэж хэлээд над руу толгойгоороо дохилоо.

Яг энэ үед өнөө харуул миний өмнө ирснээ гарныхаа арын метал хамгаалалтаараа намайг алгадан унагаалаа. Би газар пид хийн ухаж, нүүр ч халуу дүүгэн мэнэрч, хацартаа хүрэхэд цус гарч байгааг ухаарсан юм.

"Түүнийг өргөн босго" гэж өнөө эмэгтэй тушаахад тэр ч хэлснээр минь хийв.

"Дахиад!" гэж эмэгтэй тушаалаа.

"Үгүй ээ, битгий л дээ." гэж намайг гуйсан боловч тэр сонссонгүй. Дахин газар унахдаа энэ удаа миний нүднээс нулимс бөмбөрч эхэллээ. Өвдөлт мэдрэгдэж, урагдсан хацарнаас минь цус урсаж байв.

"Босгоод ир."

Харуул миний тохойноос татан босгоход өнөө эмэгтэй миний урд ирсэнээ толгойгоо гилжийлгэн нулимсийг минь зөөлөн арчаад

"Өвдөж байна уу, эвий дээ. Анкорад чамайг хэн давраасныг мэдэхгүй. Гэхдээ нэг зүйлийг ойлго.
Чи бурхдын дэргэд хэн ч биш. Хэзээд хэн ч биш байх болно.
Энд чамайг хөнөөж болохгүй нь тун харамсалтай. Гэхдээ чи... тэр өрөөнд харсан сонссон зүйлээ хэн нэгэнд хэлсэн байвал тамын үхлээс өөр юу ч ирэхгүй гэдгийг сайн санаж яваарай.
Би чамайг шаардлагатай бол хэзээд хаанаас ч олно шүү. Ойлгосон уу?" гэж хэллээ.

Би зүгээр л толгой дохисон байх.

"Тэгвэл сайн байна." гэж эмэгтэй хэлээд харуулуудтайгаа хамт өрөөг орхисон.

Цагийн дараа гэхэд би гэдэг хүн хүзүү, нүүрээ цагаан боолтоор боож, марл зузаалан барьж хацрандаа жин тавиад шөнийн бөмбөлөгөнд суун Анкора руу хөдөлсөн юм.

Би ороод л шууд унтчихсан. Харин үүрээр

"Бид бараг ирчихлээ." гэж харгалзаж явсан харуул маань хэлсэнээр сэрсэн юм.

Би босоод л толинд харвал өчигдрийнхөөсөө ч дор болчихож. Хавдаж хөхрөөд, нөгөө хацраасаа арай том болчихсон. Хамстерууд хацрандаа хоолоо чихсээр байгаад түнтийсэн хацартай болчихсон байдаг даа. Тэрэн шиг л.

Би хавдрыг нь буулгах гэж мөс байнга тавьсан ч тэр дороо үйлчилдэг юм гэж байхгүй.

Буухын өмнөхөн харгалзагч харуул надад оо ингэсэг олж өгсөн. Тэр будгаар би хөхөрч улайсан хэсгээ өнгөцхөн дарахаар шийдсэн юм.

Ростаряагийнханы хийсэн хэргийг далдлах гэсэндээ биш, бурхдын гайхсан царайнаас арай хол л байх гэж.

Ингээд нар мандахтай зэрэгцэн би Анкорад буулаа. Өнөө л танил аварга том гантиг чулуун хийцтэй үзэсгэлэнтэй хясаан хот.

Бөмбөлөгөн метроны буудал дээр буугаад хамгийн түрүүнд би Каяаг харлаа. Ямар их баярласан гээч. Каяа! гэж түүнийг дуудахад тэр ч хараад хүрч ирээд л тэврээд авав. Бид хоёр хэсэг инээлдээл тэврэлдээд л байсан.

"Тэнгэр минь, чамайг хараагүй ямар их удаа вэ." гэснээ Каяа гэнэт миний хацрыг анзаарах шиг боллоо.

"Хөө, хэн ийм болгосон юм. Муу сайн Ростариягийнхан уу..." гэж уулга алдахдаа зодоон хийчихээд ирсэн цэцэрлэгийн хүүхдээсээ асууж байгаа ээж шиг л надаас шалгааж гарав.

"Өө, юу ч биш ээ..."

"Битгий тэнэгэл, Ростаряагийнхан юм уу? Харуулууд юм уу? Хэн юм??"

'Би... би дараа нь чамд бүгдийг нь ярья аа." гэж хэлэхэд Каяа толгой дохиод Хэйдэрийг дуудлаа.

Хэйдэрийг санаж байгаа биз дээ. Робины туслах, намайг орон доор хөнжлөөр хучих гэж оролдож байгаад санамсаргүй өшиглүүлдэг...за тэр ч яахав.

"Сайн уу, Раяли авхай." гэж тэр хэлээд хэв хавгүй мэхийлээ. Тэр огтхон ч өөрчлөгдөөгүй байлаа. Тэгээд Хэйдэр намайг тэврээд хааны ордныг чиглэн нисэхдээ

"30 жилийн дараа Анкорагийнхантай уулзахдаа бэлэн үү?" гэж асуулаа.

"Тиймээ. Бэлэн."

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now