Аарис
"Эрхэм дээдсээ, танд мэдээллэх яаралтай хэрэг байна." гэж оффциер хар үүрээр орж ирээд ярьлаа.
"За"
"Дэлхий дээр -зүүн азийн орнуудад Америкаас хууль бусаар хар тамхи нийлүүлдэг байсан бүлэг хүмүүсийг өчигдөр барьж зогсоосон."
"За"
"Тэднийг барихын тулд бид хэрэгтэй гэж үзсэн бүхий л арга хэмжээг авч, явцад нь хоёр хүн ч амь эрсдсэн. Гэхдээ гол нь тэр ажиллагааны үеэр бид үхдэггүй хүнтэй таарсан."
"Үхдэггүй хүн? Чи бурхан биш гэдэгт нь итгэлтэй байна уу?"
"Амь насаараа итгэлтэй байна, эрхэмээ. Бид шалтгааныг нь ч олсон." гэснээ миний ширээн дээр хоёр хэсэг хагарсан жижигхэн болор бөмбөлөг тавьлаа.
Би тэднийг авч үзвэл маш хүчтэй бурханы хамгаалах шившлэг мэдрэгдэж байлаа. Хэдий болор чулуу хагарсан ч доторх бурхны энергийг би маш сайн мэдэрч байсан юм. Зүгээр ч нэг энгийн бурхан биш, хүч чадалтай нэгний хийсэн хэрэг байж таарна.
Болор чулууг ширээний гэрэлний урд барьвал ширээн дээр тунгалаг чулууны сүүдэр буув. Би тэнд туяарах өнгийг харвал... Хар цэнхэр өнгийн туяа. Би хэн ийм өнгийн туяатайг сайн мэднэ.
"Энэ ямар хүнд байсан юм."
"Чулууны эзэн нь харин амны салиа нь арилаагүй, коллежийн хүүхэд байна лээ. Тэр дэлхий дээр байцаалтын өрөөнд байгаа."
"Өөрөө энэ тухай юу гэж байх юм."
"Тэр хар тамхины тухайд мэдэх бүх зүйлээ хэлсэн, харин энэ чулууны хувьд юу ч мэдэхгүй гээд уйлаад л байна лээ. Би түүнийг худлаа яриагүй гэж бодож байна."
"Би өөрөө уулзья."
"Мэдлээ, эрхэм дээдсээ."
Раяли
Каяа намайг өрөөндөө татан оруулаад шинэ хувцас гаргаж тавиад
"За, чамайг эхлээд Анкорагийн хүн шиг болгоё. Тэр хооронд бүхнийг яриад байгаарай." гэлээ.
Ойрын үед маш их юм болж байгаа болохоор би тархиа эхлээд цэгцлэх хэрэгтэй байлаа.
Хамгийн түрүүнд шийдэх асуудал бол Аарис... ер нь бол би Ростариягийн хаан Анкорад дургүй, тэгээд хүүгээ тийм үзэл бодолтой болгох гэж сумалж байхыг харсан. Аарис эцэг шигээ хүн мөн эсэхийг мэдэхгүй гэхдээ тэр ямар нэгэн юм хийж эхэлвэл би анхааруулах ёстой.
Хоёр дахь асуудал нь...Робин яагаад надад ингэж хандаад байгаа юм бол гэдэг л байлаа. Хэрвээ үнэхээр ингэж хүйтэн хөндий хандах байсан юм бол намайг буцаж санаарай гэж амлуулаад, намайг явахад духан дээр үнсэх ямар хэрэг байсан юм.
Гэхдээ энэ мэдээж гурван жилийн өмнө болсон юм шүү дээ. Тэгээд ч энэ гурван жилд магадгүй шинэ найз охинтой болсон байх.
"Хөөе, Раяли. Яаж ирсэнээ ярь л даа."
"Юу, тэрнээс өмнө Каяа... Чи Аарис Стиуардыг юу гэж боддог юм? Ростариягийн хунтайж." Энэ үед Каяа бараг гайхширан хөшчихөв. Тэгсэнээ
"Чи Аарисыг яаж мэддэг юм?" гэж асуулаа.
"Аан, Аарис харин намайг Ростарияд аваачсан юмаа. Чи ямархуу хүн...бурхан гэж боддог вэ?" Намайг ингэж асуухад Каяагийн хацар бага зэрэг туяараад
"Раяли, би чамд хэлэх боломж гараагүй л байх л даа. Гэхдээ би нөгөө... Ростариягийн бурхан Аарист...хайртай."
"Юуууу?"