Аарис Стиуард

37 7 0
                                    

Судалгааны баг надтай нийлээд ердөө 9 хүнтэй л байлаа. Ажлын эхний өдөр надад явагдаж байгаа бүх судалгаануудыг танилцуулаад намайг үржүүлгийн хэсгийг хариуцаж ажиллана гэж танилцуулав. 

Товчхондоо бол би далайгаас авчирсан шүрэн арлуудыг эпокси ашиглах субстрат дээр залган наагаад, өсөлтийг нь хянах үүрэгтэй байсан юм. Хамгийн гол нь өсөлтөд нөлөөлөх туршилтуудыг хийж "хамгийн хурдан, бат бөх, амьдрах чадвартай шүрэн хаднуудыг ургуулах аргыг" олох байсан юм.

Тэр орой бид багаараа намайг угтан авахаар хоолонд орохоор болов. Токиогийн нэгэн ресторанд ширээ захиалчихлаа гэж манай багийн Герман эмэгтэй судлаач Эмма хэллээ. Тэр манай багийн цорын ганц эмэгтэй байсан юм, надаас гадна шүү дээ.

Оройны 6 цагт бид 8-уулаа ширээ тойрон суусан бөгөөд герман эмэгтэй бугуйн цагаа шалгаснаа

"Би Аарист бас 7-оос гэж сануулсан юм сан. Тэр жаахан хоцорч байх шиг байна." гэв.

"Өө зүгээрээ, Эмма"

"Гэснээс Раяли, ямар хоол идэж үзмээр байна. Рамён? Cүши? Хавч? " гэж манай багийн Виетнам залуу Мигел хоолны менюг эргүүлж байгаад асуулаа.

"Би хавч идэж үзье гэж их боддог байсан юм." гэхэд залуу нүдээ менюнээс өргөөд сайхан сонголт байна гэж дохилоо. 

Ирэх хагас цагийн туршид бид элдэвийг ярилцаж өнгөрөөсөн ба надад хамт ажиллах багийн хүмүүс минь таалагдаж эхлээд байв. 

"Чамайг ирэхээс долоо хоногийн өмнө л Эмма шуудангаас чиний анкетыг авчихаад, эхний хуудсыг нь харчихаад л ерөөсөө дөрвөн л үг хэлсэн. Эцэст нь нэг эмэгтэй хүн" гэхэд бид бүгд инээлдлээ. 

"Баярлалгүй яадаг юм, хүйсийн цөөнх гэж байгаашд энийг чинь." гэж Эмма хэлээд дахин инээлээ.

Төд удалгүй өрөөнд мөрөө шүргэсэн долгионтой үстэй, цайвар ногоон нүдтэй, өндөр залуу орж ирсэн нь Аарис байлаа. Би түүний гадаад үзэмжийг тодорхой хэлсэн шалтгаан нь миний төсөөлсөнөөс шал өөр хүн байсан юм. Би олон улсын том компаний үүсгэн байгуулагч гэхээр дундаж эргэм настай, няхуур, хаа газрын СЕО хийгээд сууж байдаг гүзээтэй ах нарыг төсөөлж байсан юм. Би тэр хүмүүсийг доромжлох гээгүй шүү, зүгээр л Аарис бараг л манай үеийнх гэж хүмүүс андуурхаар бас их царайлаг нэгэн байсан юм. Түүнийг цуваа өлгөж байхад Эмма

"Өө, Аарис. Бид нар сая нэг юм олж мэдээд сууж байна. Раялигийн ирсэн Портландад захирал нь хоцрох юм бол ажилчдаа долоо хоног хоолонд оруулдаг байсан гэнээ." гэхэд Аарис инээгээд над руу харлаа. Тэрээр ширээнд суухаасаа өмнө надтай гар барьхад бид нэрээ солилцов.

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now