"Учрал"

8.8K 211 6
                                    

Аль хэдийнээ их завсарлагаан болж хүүхдүүд анги ангиасаа гаран шуугилдаж сургуулийн хашаа хэдхэн хоромын дотор дүрэмт хувцастай хүүхдүүдээр дүүрэх нь тэр. Намайг сургуулийн гадна байдаг бяцхан саравчинд суун эвшээлгэх зуур охидын "Сэүн убба" гэж найланхай дуудан инээлдэх дуу сонсогдож би тэдний зүг анхаарлаа хандуултал нэг нэгнээ сугадаж зогссон олон охидын дундаас тэр инээмсэглэн гарч ирэх нь тэр. Над руу хараад гараа даллалаа. Энэ үед миний нүүрэнд инээмсэглэл тодорч ажуухнаар толгой дохиход тэр аль хэдийнээ миний дэргэд ирээд "Сайн уу Жинхи" гээд нүүрэндээ томоос том инээмсэглэл тодрууллаа. Сэүний мөрийг давуулан түүний ард тал руу харахад атаархсандаа нүдэнд нь гал авалзаж хөмсгөө зангидсан охидын бүлгэм над руу заан ёжтой инээмхийлээд хүзүүгээ эрхий хуруугаараа зүсэж байгаа дүр үзүүллээ. 


Би: *Шүлсээ залгих*

Салхи хацрыг минь намууханаар илбэн үлээхэд цонхны хөшиг нүүрийг минь шүргэн би зүүднээсээ сэрлээ. Ангид нам гүм байдал ноёрхож багш самбар дээр өгүүлбэрийн зөв бүтцийг тайлбарлан шинэ дүрэм орж байлаа. Саяхан харсан бүхэн зүүд байсан гэдэгт харамсан тийчигнэж байтал хонх дугаран багш ангиас гарлаа. Түүний тэр сайхан нүд над дээр тогтож инээмсэглэж байсан шдээ. Тийм байхад яаж зүүд байж болох юм бэ !! Яагаад! Харамсалтай байна дэндүү хармсалтай!
Ангийн нэг тойруулан харлаа тэд өмнөх шигээ л намайг үл тоомсорлож байна. Хичээлийн цаг дээр нойрмоглож тэр ч бүү хэл унтдаг над шиг сурагч нэлээд ховор л доо -.-
Нэг сайхан суниаж аваад ширээнээсээ босон урагш алхахад

Ангийн дарга: хүүе ээ! Жинхи! Болгоомжтой байлдаа. Чи миний цамцлуу энэ колаг золтой л цацчихсангүй. !!! Гэж хөмсгөө муризууллаа

Би: өө яанаа уучлаарай. Би чамайг харсангүй л дээ.
Ангийн дарга үүний хариуд толгой сэгсрэн: чи огтхон ч өөрчлөгдөхгүй юмаа. Чамтай хамт байх бидэнд ийм төвөгтэй байхад найз баньд чинь яаж тэсдэг байнаа?? гэсээр миний хажуугаар салхи татуулан өнгөрч өөрийнхөө ширээ рүү зүглэлээ.

Би:*тиймээ чиний зөв. Би өөрчлөгдөөгүй одоо ч бүтэлгүй хэвээрээ байна. Гэхдээ бас чиний буруу. Надад найз банди гэх хүн байхгүй* санаа алдан агаар амьсгалья гэсэн бодлоо тэр чигт нь хаяад буцаад суух суудалдаа суулаа. Хмм сэтгэл санааг минь авах юмгүй болгоод хаячих юмаа!

Сэтгэлээ бага ч гэсэн сэргээхийн тулд саяхан зүүдэлсэн зүүдээ бодон инээмсэглэн суутал ангийн бүх охид цонх руу шаван " Аа! Сэүн убба, Лүхан убба хоёр манай анги руу ирж байна" гэж чанга чанга хэлэн амаа дараад айлгүйтэн инээлдэнэ. Зүгээр л түүний нэрийг сонсоод зүрх түг түг хийн хурдан цохилж эхэлэд би өөрийн эрхгүй хацраа даран ичингүйрлээ. Сургуулийн коридороор алхаж яваа тэднийг би цонхон дээр овооролдсон охидын араас арай гэж харахад хамгийн түрүүнд Сэүн миний нүдэнд туслаа. Тэр яг өмнөх шигээ сайхан харагдаж гараа өмднийхөө халаасанд хийн загварлаг гэгч нь алхаж байна. Харин Лүхан инээмсэглэн Сэүнд юм хэлж байгаа бололтой Сэүн толгой дохиж, тэд зэрэгцэн алхаж байлаа.

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now