"Эксогийнхон~ 2"

2K 88 7
                                    

Төв замын дэргэдэх хашлагууд дунд нь сүрлэг харагдах саглагар моднууд ярайж ургасан нь өдрийн хурц нарнаас тэднийг хамгаалж буй мэт л санагдах аж. Гар гараасаа хөтлөлцөн алхахдаа ичингүйрч харц ч тулгарч үл чадах Сэүн Жинхи хоёрыг эксогийнхон амьсгаа даран хүлээж байгааг тэд хэдийнээ мартаж орхижээ.

***

Эксогийн бүх гишүүд бүгд зочны өрөөндөө Сэүн болон түүний танилцуулж амжаагүй найз охиныг хүлээн хэн гэдгийг дор бүрнээ тааж ядаж байлаа. Тэднийг албан ёсоор үерхсэн гэж мэдэх хүн эксогийнхон дунд ердөө хоёрхон л байсан нь Лүхан болон Бэкхён хоёр юм. Магадгүй зарим нь Жинхиг гэж таамаглаж байж болох ч баттай мэддэг нь гэвэл зөвхөн тэд. Сургуулийн зугаалганаас хойш хачин ааш авирынх нь учир олдохоо байсан Суог Эксогийнхон зөнгөөр нь орхижээ. Тиймдээ ч Суо хачин авирласаар Сэүний найз охин байна уу, ээж нь байна уу хамаагүй гэж хэлээд гурван давхарт гараад бүжгийн бэлтгэлээ хийж байв.

Гадна хаалгатай залгаа байрласан зочны өрөөний бяцхан буйдан дээр Эксогийнхон бүгд багтаж ядан суухдаа макнэгийнхаа найз охиныг тэвчээртэй хүлээнэ. Цагийн зүү чаг чаг хийх дуу хааяа тэдний гүн гүн амьсгалын дундуур сонсогдохоос бусдаар доод давхарт ямар ч анир байсангүй. Макнэ лайны үлдсэн хоёр болох Кай Тао 2 нүдээ эргэлдүүлэн, байдгаараа гоёсон том ах нарыгаа харж мушилжсаар цаг авах зуурт хойд өрөөнд нь бөмбөг дэлбэрэв үү л гэлтэй аймшигтай чанга дуу гарах нь тэр~

Гэнэт гарсан тэр чимээнээс тэд сэрд хийтэл цочлоо. Зарим нь бүр огил харайн дуу алдана. Эксогийнхон нүдээ бүлтийлгэн нэг нэг рүүгээ харан мөрөө хавчиж байснаа гэнэт дуу алдан байшингийн хойд буланд байдаг тэр өрөө рүү хар хурдаараа гүйж очоод хаалга нээмэгцээ л нэгэн зэрэг хашгирлаа.

Крис: чи чи хэнбээ? Гэж нүдээ тэр бүлтийлгэн хагас суугаа байдалтай ямар нэг дайралтанд бэлтгэн өнөөх үл таних нэгнээс асуухад үл таних хүн нүдээ эргэлдүүлэн санаа алдаад: Чэн чэн чэн!!

Үс нь байж болох бүхэл өнцөг рүү сэгсийж ширэлдсэн байх бөгөөд хав хар царайн дундаас зөвхөн нүд нь л харагдах Чэн ийн хэллээ. Өмссөн хувцас нь ч бас зай үлдээлгүй хар өнгөөр будагдсан байсан нь хуучны хар цагаан кино шиг л харагдаж байв.

Лүхан: юу вээ? наад нүүр ам чинь яачихаа вэ? чи манай шинэхэн бэрийг айлгаж алах гээ юу?

Чэн: чаддаг бол ядаж тэгэж үзэхсэн гэж түүнийг муухай царайлан амандаа бувтнахад нь Шиүмин түүнийг дагздаад: галзуур чи!

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now