"Найз залуу!!"

2.3K 139 8
                                    

Сэүн над руу эгцлэн хараад инээмсэглэлээ. Бэлхүүсээр минь гараа явуулан тэврээд тэр над руу аажмаар ойртож эхэллээ.. харц нь ганц л цэгт тогтож тэр цэг рүүгээ түүний уруул хором хормоор ойртож эхлэх нь тэр.

Үнэн биздээ? Тийм биздээ? Тэр надад хайртай гэсэн.. Сэүн надад хайртай гэж хэлээд уруул дээр минь үнссэн..

Хэн нэгэн надад энэ бүхнийг зүүд биш гээд хэлээд өгөөч?? Маргааш хичнээн зовж шаналах байсан ч энэ л мөчийг надад бодит гэдгийг хэлээд өгөөч.. тэгэж байж л миний санаа амарч түүний хайранд итгэх гээд байна. Гуйж байна.. зүүд биш гээд хэлээд өгөөч..

Түүний уруул минийх дээрээс салахад бүлээн амьсгал нь хацарт мэдрэгдэж гижиг хүргэж байлаа. Цамцнаас нь цуурсан чигтээ би түүнрүү цоо ширтэн түүнээс харцаа салгаж үл чадна. Зүгээр л өөр бусад зүйлийг үл тоон түүний булбарай бөгөөд чийглэг уруулыг дахин амтлахыг хүснэ.. тэр над руу харлаа. Бид харц тулгарлаа.

Үнэхээр үнэн гэж үү? Над шиг бүтэлгүй охинд чи үнэхээр хайртай гэж үү? У Сэүн?? Чи итгэлтэй байна уу??

Түүний нүд рүү ширтээд сэтгэл дотроо шивнэсэн энэ хэдэн асуултын хариуг хайж байлаа. Гэхдээ түүний хариулт үгээр биш үйлдлээр надад эргэж ирсэн. Уруулных нь үзүүр дээшилж тэр хүзүүнээс минь барин намайг дахин өөртөө ойртуулаад уруул дээр минь үнсэж эхэллээ. Бэлхүүсээр минь ороох түүний гар намайг өөртөө улам татаж би түүний цээжинд наалдана..

Энэ миний мэдэх ууртай зожиг У Сэүний үйлдэл огт биш.. тэр хэзээ ч ийм үйлдэл хийхгүй байсан! Би өөртөө ингэж шивнэнэ. Гэвч одоо энэ бүхний талаар эргэцүүлэх цаг биш бололтой..

Түүний үнсэлт.. бүлээхэн уруул, намуухан амьсгал.. энэ бүхэнд би бүхэл биеэрээ хайлж урсаж байлаа.

***

Үдийн цайны цаг дуусаж бид хоолны заалнаас гарч явахад багш биднийг дуудлаа. Өчигдөр шөнө намайг дэлгүүрт орхигдож хоцорсныг мэдээд Сэүн захирал багшийн машиныг хулгайлан над руу явж очсон байлаа. Энэ нь нэг ёсондоо орголт байсан юм. Зүгээр л тэр орголтын шалтгаан нь би.. тийм болохоор бид шийтгэгдсэн.. гартаа барьсан зузаан хавтастай номоо багш бидэн рүү сарвайгаад

Багш: энэ бол манай сургуулийн дүрэм! Орой явахаас өмнө би та хоёроос асууна шүү! Хаанаас нь ч асуусан хариулдаг болтлоо цээжлээрэй ойлгов уу?

Бид багшид бөхийн гарнаас нь тэр номыг аваад амралтын газрын өмнөх талбайд байдаг ширээн дээр сууцгаалаа. Ширээний нэг талд суугаад номоо дэлгэн уншиж эхлэхэд хажуугаар өнгөрөх хүүхдүүд бидэн рүү хуруу гараараа заан ам амандаа шивнэлдэцгээх аж.

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now