"Flashback!"

1.4K 83 7
                                    


Сэүн: битгий амныхаа зоргоор яриад бай!

Раин: Суо ахтай таныг араар чинь тавьсан! Гэж байна! Энэ худлаа биш! Та ч гэсэн мэдэж байгаа биздээ!!

Тэдний юу яриад байгааг би огтхон ч ойлгосонгүй.. Үнэн биш зүйлийг яагаад үнэн болгож яриад байгаа юм бэ!!

Хамгийн аймшигтай нь Сэүний харцнаас эргэлзээ үзэгдэж байна. Саяхан над руу харан гялалзаж байсан тэр харц эргэлзээ дунд төөрч байна!!

Аймшигтай юм! Сэүн аа? Үгүй биздээ? Чи итгэхгүй биздээ?

Энэ үнэн ч биш байхад чи юунд итгээд байгаа юм бэ?

***

Сэүнтэй харц тулгарахдаа түүнээс юу болоод байгааг асуухыг хүссэн ч тэр надааас харцаа буруулчих нь тэр.. Яагаад тэр вэ? Тэр яагаад надад итгэхгүй байгаа юм бэ?!

Түүн лүү дахин харахдаа Сэүнийг над руу хараасай гэж хүслээ.. Гэсэн ч хүсэл минь биелэхгүй бололтой.. Хэдхэн хоромын өмнөх халуун дулаахан инээмсэглэл тодруулж байсан У Сэүн хайччихсан болоод урд минь ийм янзтай зогсож байгаа юм бэ?! Нүднээс минь нулимс урсахад хэн нэгэн гарнаас минь атгалаа. Нулимсаа арчин өндийж харвал Суо байх нь тэр! Нөгөө гарнаас ч бас хэн нэгэн атгахад тэр нь Нари байв. Мөрийг минь зөөлөн цохиж намайг тайвчруулан инээмсэглэж байлаа. Тэр намайг аргадаж байна..

Суо: чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ!

Сэүн: та бас яах гээв?

Суо: миний яах гэснийг чи л болж мэдэхгүй байв гэж!

Сэүн: худлаа сайн хүн шиг жүжиглэхээ боль! Би таны хийсэн бүхнийг мэднэ! Тэр хөмсгөө зангидсан чигтээ Суо руу харж хэлснээ над руу алхан гараа өргөөд Явцгаая~ гэж хэллээ.

Гэхдээ харамсалтай нь хэтэрхий оройтчихсон бололтой.. Цээжинд хүндүүрлэн өвдөх мэдрэгдэж гар минь салгалж эхэлхэд нулимс ч бас урсаж байв. Би ийм байдалтай хэр удна гэж өөрийгөө хуурч байсан юм болоо? Дуусгах хэрэгтэй өдөр ирэх биз гэж бодож байсан ч тэр өдрийг өнөөдөр байх юм гэж бодож ч байсангүй..

Би Суогоос гараа татаж аваад Наригийн гарыг барихдаа цоглог дуугаар: хичээлдээ орцгооё~ завсарлагаан дууслаа шдээ~ гэж хэлэн хэн нэгний хажуугаар шууд л зөрөн гарлаа. Яг л урд минь зогсох Сэүнийг хий үзэгдэл мэт л үйлдэл гаргасан юм.

Намайг уучлаарай~ юу ч хийж чадахгүй хулчгар байгаад минь!


Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now