"Би Чамд Хайртай"

1.7K 89 6
                                    

Би: бүгд! Эксогийнхон бас Мина Еэри, Нари бүгдээрээ хамтдаа~

Суо: чи арай,, маргааш гэхэд?

Би: тэр тухай ярихгүй байж болох уу? Би зүгээр л урьднийх шигээ байхыг хүэж байна. Ганц өнөөдөр л.. Тэгээд л болоо~ Суо чи надад туслаач?


***


Тавдугаар цагийн завсарлагаан болоход би ширээнээсээ босон ангиас гарах гэхэд Суо гарнаас минь татан толгойгоо сэгсэрлээ. Тэр надад санаа нь зовсон бололтой хөмсгөө үл ялиг зангидсан байв. Гэсэн ч би түүн рүү харж инээмсэглээд гарыг нь тавиулмагцаа: бүх зүйл сайхан болноо~ санаа зоволтгүй. За?

Тэр миний дэргэд яг энэ хэвээрээ байгаагүй дэндүү удсан байлаа. Найз гэх үгээр илэрхийлэгдэх бидний харилцаа нэгэнтээ үгүй болчихлоо гэж би айж байсан. Гэхдээ одоо ингээд дэргэд минь байгаад баяртай байна. Үнэндээ энэ сэтгэлийг үгээр илэрхийлэх ч хэцүү юм.

Би ангиас гармагцаа л түүний анги руу явж эхлэхэд хажуугаар зөрөлдөх хүүхдүүд миний тухай ярилцах нь хэтэрхий тод сонсогдоод байв. Бүр намайг чичлэн муухай харах нэгэн ч тэр дунд байлаа.

Хүмүүс яагаад ийм юм бэ? Үнэн эсэхийг мэдэхгүй байж яагаад ийм амархан худлыг үнэмшдэг юм бэ? Энэ худлаас болж хэн нэгэн шархлах эсэх тэдэнд хамаагүй, зүгээр л тэдэнд гарч буй ярианы сэдэв нэгээр нэмэгдсэнд тэд баярладаг.. Хөгийн юм..

Сэүний ангийн гадна ирэхэд ангийнхан нь завсарлаад гараад явсан байлаа. Хоёр гурван охид болон Лүхан ах л ангидаа байх нь тэр.. Лүхан ах намайг хармагцаа инээмсэглэн над руу хүрч ирээд хаалга налан зогсоход би Сэүнийг байгаа эсэхийг дахин шалгалаа.

Би: сайн уу? Ахаа~

Лүхан:сайн! Чи Сэүнийг хайж байна уу?

Би түүн рүү харан толгой дохиход ах мөрөн дээр минь гараа тавин над руу хараад: та хоёр маргалдаа юу?

Би: Яалаа гэж дээ тийм юм байхгүй..

Лүхан: тэгвэл энэ охидуудын яриад байгаа ярианаас болсон уу?

Түүнийг шуудхан ингэж асуухад би балмагдсан ч доош харан толгой дохилоо. Ах санаа алдан: Чи Сэүнийг мэднэ шдээ тэр ийм зүйлд итгэх хүн биш..

Би: би мэднээ.. Гэхдээ тэр.. Тэр.. Гэж хэлэхэд нулимс цийлэгнээд хоолой зангираад л ирлээ. Ахаас санаа зовсондоо би дахин доош харахад нүднээс нулимс урсан өмнөө атган барьсан гар дээр минь дуслаа.

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now