"Танхайрсан нь"

2.8K 124 7
                                    


Эксогийнхон бүжгийн бэлтгэлээ эхлэхэд бэлдэн бараг цаг гаруй хожигдож буй гурван гишүүнээ хүлээн сууж байлаа. Тэдний бэлтгэлийн өрөө хамтдаа амьдардаг байшингийнх нь гурван давхарт байрладаг. Тэр том байшингийн гурван давхар тэр чигтээ тэдний бэлтгэлийн өрөө гэсэн үг л дээ. Цэлгэр том талбайтайн дээр бүжгийн бэлтгэлийн өрөө гэж бодолцон өрөөний хана бүр өргөн том толиор бүрхэгдсэн байх аж. Бас мэдээж бэлтгэлээ хийгээд ядарч буй тэднийг дээш доош гүйлгэх хэрэг гаргахгүйн тулд идэж уух зүйлсийг хувцас солих жижиг өрөөнд байрлах хөргөгчинд бэлдэж тавьсан байдаг байна.

Энэ байшин болон тэдний сардаа идэж уух хоол хүнс, ус цахилгааны төлбөрийг зөвхөн нэг л хүн төлдөг. Эксогийнхон бөөндөө энэ гэрт амьдардаг боловч энэ бүхнийг зөвхөн ганц л хүнд даатгаж амьдарсаар ирсэн байлаа. тэр хүн нь Лүхан! Энэ байшин түүний нэр дээр байдаг ганц үл хөдлөх хөрөнгө. Түүний аав болох Ноён Лу-гийн сар бүр явуулдаг төлбөрийг тэр өөртөө огт наалдуулахгүйгээр найзууддаа зарцуулдаг байлаа. Шалтгаан нь их энгийн тэр хүний мөнгийг хадгалаж нандигнах шаардлага байхгүйн дээр тэр өөртөө хэрэглэхийг хүсдэггүй учир тэр!

Бүх гишүүд бэлтгэлийн өрөөнд цугларсан байх ба Жинхиг эргэхээр явсан гурав л хоцорч байв. Тэднийг хаана явааг асуухыг оролдсон ч тэдний хэн хэнийх нь утас унтраастай байв. Утсаа чихэндээ барин өрөөгөөр нааш цааш холхих Крис сүүлдээ энэ байдлаас залхан бусадтай нэгдлээ.

Лэй: утас нь холбогдохгүй байна уу?

Крис: тиймээ! Тэр хана налан суух Лэйн хажууд очоод хажууд нь байсан савтай усыг аван уугаад ингэж хэллээ.

Тао: тэд арай санаатайгаар ингээгүй байгаа? Өчигдөр Суо ах. Харин өнөөдөр бүр гурвуулаа тасалж байна шдээ!

Шиүмин: би тэгэж бодохгүй байнаа~ ямар нэг юм болсон байх.. Лүхан ингэж хариуцлагагүй аашилдаг хүн биш.

Тао: пшшш! Ингээд Лу гуайг өмөөрдөг юм! Хнн тэр муухай харан Бэкхён Чэн хоёртой нэгдлээ. Шиүминийг үзэн ядагсдын бүлгэм! Санаж байгаа бол тэд Шиүминээс болж Лэйд баригдсан шүүдээ?

Шиүмин: их юм болох нь ээ энэ гурав тэр амандаа бувналаа.

Шиүмин чимээгүй л Лүханы тухай бодлоо. Тэр Лүханы хэр хүнд нөхцөлд амьдарч ирснийг мэднэ, ямар их тэвчээр гаргаж өдөр бүрийг өнгөрөөдгийг ч бас.. Түүнээс өөр Лүханы жинхэнэ амьдралын тухай түүний байгаа байдлын тухай ховор, ямартай ч мэдэх хүн эксо дотор лав байхгүй! Тиймээс тэр Лүханы ар нурууг баттай хамгаалахыг хичээсээр ирсэн. Мөн үүнийгээ ч сайн чаддаг байлаа.

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now