"Үл таних этгээд"

3K 159 23
                                    

Байшинг дүүргэсэн хоолны үнэр цоожтой хаалгыг нэвтлэн дотор нь байх бүгдийн арааны шүлсийг асгаруулж байлаа. Лэй том өрөөний голд зогсоод чөтгөрийн инээдээр инээн

Лэй: хоолоо идэхгүй хэр удаан тэсэхийг чинь харья л даа тэр гаансаа сорж буй дүр үзүүлэн дараа нь тамхины утаа гаргаж байгаа царайлна. Лэйтэй хамгийн ойрхон байгаа өрөөнийхөн ийнхүү ярилцахыг түүний урт чих хэдийнээ олж сонсжээ.

Чэн: новш! Энийг нь мэдсэн бол шууд гал тогоо руу гүйх байсан юм!

Бэкхён: харинээ~ гэхдээ би нойл орох хэрэгтэй байна одоо яах вэ!!

Шиүмин: тэгээд хэн чамайг бүгдэд сонсогдохоор чанга орил гэсэн юм! Тоохгүй орхисон бол тэр хэдхэн минутын дараа энэ тэнэглэлээ зогсоох байсан юм.

Хамгийн ахмад нь гэснээрээ тэр иймэрхүү зүйлийг яаж аргалахаа сайн мэднэ. Тиймдээ ч түүний урд нааш цааш холхилдон шүүрс алдах дүү нараа харан хэд шогшроод ийнхүү хэлж байгаа нь энэ. Ямар нэг зүйлд санаа нь зовсон шинж түүнд байсангүй. Санаа амар номныхоо хуудсыг эргүүлэн хажуудаа тавьсан шарсан төмсөө амандаа хийн шаржигнуулан идэх аж.

Лэй дахиад гэр дүүрэн ориллоо.

Лэй: Кёнсүү гараа ирчихлээ.. аах~~ хоолоо иддэг хэрэгээ~~

Түүнийг ингэж хэлэхэд саяхан тэсгэл алдаж байсан Чэн Бэкхён хоёр хаалгаа нээгээд гал тогоо руу гүйхэд Лэй буйдан дээр суун харцаараа гүйлгэн хараад инээд алдана. Тэд гал тогооны хаалга хаалттай байгааг хараад хаалгыг хүчтэй татан балбаж байх зуур

Кёнсүү: цаашаа яваачээ! Би хаалга онгойлохгүй!!

Чэн: ээ!! эртний нөхөрлөлөө бодоочдээ Кёнсүү!

Бэкхён: тиймээ Кён!! Хаалгаа онгойлго..

Кёнсүү: үгүй!!

Тэд энэ удаа арга буюу гарч ирсэн өрөө рүүгээ яаран гүйлээ. Гэвч хамгийн итгэмээргүй нь саяхан цэцэрхээд байсан Шиүмин тэднийг яг өрөөндөө орохын өмнө хаалгаа тас хийтэл хаачих нь тэр..

Чэн: хён!!

Шиүмин тэднийг үл тоон буйдан дээр суух Лэйд хандаж ийнхүү хэллээ.

Шиүмин: чи надад өртэй болсон шүү! Лэй!

Лэй инээд алдаад цоожтой хаалганы наана гацсан өнөөх хоёр луу харан: эртний нөхөрлөл гэж үүнийг л хэлдэг юм хоёроо! Гээд тас тас хийн инээлээ.

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now