"Long time no see"

974 67 6
                                    




Бид нэг нэгнээ хөтөлсөн байсан ч ичсэндээ нүүр нүүр лүүгээ харж чадсангүй.. Цээжин дотор булиглан цохилох зүрхээ зөнгөөр нь орхиж учиргүй улайн ичиж буй өөрийгөө түүнээс нуухыг хүссэнгүй. Бид нэг нэгнээ хайрладаг гэдгээ хэн хэнээсээ нуулгүй илэн далангүй сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг болоод бас л удаж байхад өмнөх шигээ ингэтлээ ичиж байгаа нь инээдтэй хэрэг шүү. Эсвэл энэ жижигхэн зүйл л бидний хайрыг агуу мэт болгодог байж ч мэдэх юм.

Харанхуй болсон байсан ч паркын гэрлүүд ассан болохоор өдрөөс ч илүү гэгээлэг байлаа. Хаа сайгүй хүмүүс холхилдож хүүхдүүдийн инээлдэх дуу сонсогдоно, мэдээж бас бидэн шиг хосууд ч зөндөө байв. Зарим нь бүр эргэн тойрон байгаа хүмүүсийг ч үл тоон үнсэлцэж байлаа.

Аймшигтай юм~ тэд яаж ингэж чадаж байнаа? Би оронд нь байсан бол зүрхний шигдээсээр эмнэлэг рүү хүргэгдэх байлаа.

Сэүн намайг нүдээ бүлтийлгэн тэдгээр хосуудыг гайхаж байхыг харан шоолоод: Жинхи? Чи өөрийгөө ямар царай гаргаж байгаагаа мэдэж байна уу?

Би: ямар гэж? Би зүгээр л байна даг~

Сэүн: утасны цэнэг дууссанд одоо л хамгийн их харамсаж байна шүү~ бурхан минь чиний зургийг авах хэрэгтэй байсан юм!

Би: пшшш! Боль тэгвэл! Би явлаа! Ганцаараа тэр алсыг харагчдаа суугаарай! Намайг уурлан түүнээс холдох гэтэл тэр араас минь тэвэрч аваад нүүрээ хүзүүнд минь наан гүнзгий амьсгал аваад гаргахад хамаг бие ирмэгнэж эхэллээ.

Сэүн: үгүй шүү! Тэгэж ч ярихгүй байхаа~ алив явцгаая~ хэрвээ чамайг дахиад уурлах гэж оролдвол шууд үнсчихнэ шүү!

Би: юу! Энэ чинь сөрдүүлэг үү?

Сэүн: мэдээж хонгор минь! К

Түүнийг ингэж хэлэхэд нүүр минь дороосоо эхлээд л улайж эхлэх нь тэр. Гараас минь хөтлөн саяхан юу хийж орхисноо ч мэдэхгүй байгаа түүний араас чирэгдэхдээ би дэмий л нүүрээ даран алхсаар. Тэр намайг хонгор минь гэж дуудлаа шдээ!! Бурхан минь энэ залуугаас болж би үнэхээр зүрх муутай болж байна шүү!

Түүнд чирүүлэн алхахдаа зай завсаргүй догдлон хурдан цохилох зүрхээ чагнасаар л байлаа. Удахгүй энэ зүрх хичнээн ганцаардах бол? Гэхээс би айж байна! Үнэхээр их!

Бодолд автан алхаж яваад Сэүнийг зогссоныг нь мэдэлгүй би нурууг нь очоод мөргөхөд тэр эргэж харан нүдээ эргэлдүүлэн хөмсгөө үл ялиг зангидсан байлаа. Энэ төрхийг нь хараагүй уджээ.. Анх тэр үргэлж л нүдээ эргэлдүүлдэг байсан юм байна. Харин одоо мартагдсан байх ч гэж.. Тэгэхээр бид өмнөхөөсөө дэндүү их өөрчлөгджээ?

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now