"Slapping by Reality"

1.5K 84 25
                                    

Өдөр хоногийг хэрхэн өнгөрөөж байгаагаа ч үл анзааран би тэдний өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэсээр хөшсөн нуруу, хавдсан нүдтэйгээр өглөө бүрийг угтаж байлаа. Түүнийг санагалзаж суухгүйн тулд завгүй байх хэрэгтэй гэж бодож байсан ч, одоо энэ тухай бодох ч завгүй ажиллаж бас сурж байгаа энэ ачаалалыг өчүүхэн бие минь үл хүчрэнэ. Үргэлж л нойрмог эсвэл ядарсан байдалтай үргэлжлэх нэгэн хэвийн өдрүүд дундуур зүрх сэтгэлийг догдлуулах жишим ганц ч үзэгдсэнгүй. Түүнээс минь сураг ажиг байсангүй. Мэдээж санагалзах сэтгэл цаг мөч хором бүрт надаас зүүгдэж тэр нэгэн хүнийг надад сануулах боловч энэ хэвээрээ нэг л байрандаа байж чадахгүй гэдгийг ойлгосон тул хайр сэтгэлийг үргэлж хоёрт тавьсаар ирлээ.

Надад үлдсэн хэдхэн минутыг ашиглан шүршүүрт орж бүлээн усны урсгал дор хэсэг зогслоо. Үнэндээ хөдлөх ч тэнхэл алга. Гэрт ирэх бүрт зөөлөн дулаахан ор минь намайг санагалзаж байна гэж шивнэнэ. Тиймээ, би ч бас түүнийг үгүйлж байна. Ар араасаа ээлж дарааллан намайг ачааллаар дарах энэ өдрүүдийг удахгүй дуусна гэдэгт найдан шүдээ зуун тэсэхээс өөр сонголт надад байгаагүй юм.

Нимгэн цагаан цамц, өвдөгний дээгүүр татах богиновтор хар банзал түүний доор өндөр ч биш намхан ч биш даруухан загвартай кет. Энгэрийн тэмдэгээ аван, үсээ шууж боогоод цүнхээ үүрсээр гэрээс гарлаа. Хаалгаа цоожлоод барилгаас гарч явтал Тэхён өөдөөс инээмсэглэсээр ирж байлаа.

Тэхён: явлаа юу?

Би: тиймээ. Чи сая л тарсан хэрэг үү?

Тэхён: тиймээ. Ядарч байна шүү. Дипломны ажил гэдэг зүйлээс салчихвал бүх юм сайхан болох юмсан гэж хэлэхдээ тэр муухан инээхэд би түүний мөрийг зөөлөн цохиод: чамд ийм сул дорой байдал зохихгүй байна шүү! Намайг эргээд ирэхэд миний мэддэг Тэхён болчихсон байгаарай ойлгов уу?

Тэхён: мэдээж. Хоёр цаг унтчихвал би эргээд ирнээ гэж хэлээд тэр нүдээ ирмэн: за, би эргэж ирэхдээ бэлдэе!

Би: унтахдаа бэлдэе гээч! За би ч бас явлаа. Гэж хэлээд түүний хажуугаар зөрөн өнгөрвөл тэр намайг дуудан зогсоолоо.

Тэхён: Жинхи? Май! Тэр ингэж хэлмэгцээ над руу ямар нэг зүйл шидхэд нь би барьж аваад хартал машины түлхүүр?

Тэхён: болгоомжтой байгаарай~ миний Квинси-г гэмтээчихвээ?!

Би: Квинси??

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now