"ROMANTIC Date?"

2.5K 136 9
                                    

Нар хэдийнээ жаргаж тэнгэр бүүдийн харанхуй айлчлан ирэх зуурт бүгд хуучин гэрт маань цугласан байлаа. Дурсамж дурдатгал хадгалсан, уйтгартай гунигтай цаг мөч баяртай жаргалтай цаг хугацааг энэ бяцхан модон байшингаас л олж чадна. Бүхнээ алдсан хойноо энэ байшинд би анх нүүж ирж билээ~ харин одоо надад дутагдах зүйл нэгээхэн ч үгүй.. халуун дулаан гэр бүл, хамтдаа бүгдийг туулсаар ирсэн нөхөд минь, хайр татам найз залуу байхад өөр юуг үгүйлэх билээ...

Зочны өрөөний хаалганы дэргэд зогсоод зэврүүн хүйтэн салхийг ч үл анзааран хөгжилдөх тэднийг би холоос ажин зогсоно. Нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр, нүдэндээ мэлтэлзэх нулимстайгаар.

Бэлхүүсээр минь хэн нэгэн дэггүй залуугийн гар орооход би инээхгүй хичээн уруулаа жимийн муухан мушилзлаа. Харин тэр эрүүгээ мөрөн дээр минь тавьж хүзүү рүү минь шингэнгээ асууна.

Сэүн: юу хийж байгаа юм~

Би: ажиглалт~ алсын ажиглалт~

Сэүн: аах сайхан үнэртэж байна~ би чиний шампуны үнэрт ямар их дуртай гээч! Битгий солиорой!

Би: тэнэг Сэүн! Хүзүү рүү битгий амьсгалаад бай лдаа~ бие эржигнээд байна!

Улайсан нүүрээ түүнд харуулаагүйдээ би тун ч их баярлаж байв. Миний хэрэглэдэг зүйлийн үнэрт дуртай гэж хэлсэн ч энэ тойруу утгаар миний үнэрт дуртай гэсэн үг шүү дээ~ тэрхэн хоромд надад ингэж л бодогдож би тэгээд л ичсэндээ улайчихсан хэрэг..

Сэүн: ани! Би чамд цавуудсан юм шиг наалдана гэж сануулсан биздээ! Одоо нэгэнт өнгөрсөөн~ гэж хэлмэгцээ тэр албаар хүзүү рүү минь үлээж эхлэх нь тэр!

Хүзүү рүү аяар үлээх нь биеийг минь эрвэгнүүлж байсан ч би юу ч болоогүй юм шиг царайлах гэсэн юм. гэсэн ч бүтээгүй! Хэдхэн л хормын дараа хөл минь сулран унаж би хамаг байдгаараа түүнийг болиулах гэж бас инээхээ болих гэж хичээж байлаа.

Хачин ч гэсэн би хүзүүндээ гижигтэй~ хэн нэгэн хүзүү рүү минь үлээх л юм бол түүнийг болиулахын тулд хамаг байдаг мөнгөө хуу хамаад өгөхөөр тийм их гижигтэй!

Сэүн: үаа! Жинхи Лэй хёнтой ижилхэн хүзүүндээ гижигтэй юм байна!

Чэн: юу?! Битгий мангар юм яриад бай~ Лэй ах шиг гажиг хүн өөр байхгүй ээ~

Лэй: юу! Чи намайг сая гажиг гэсэн үү!

Чэн: мэдээж хён! Та миний мэдэх гажгууд дундаас хамгийн гажиг нь!

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now