"Мартахыг хүссэн дурсамж"

3.7K 145 10
                                    


Сэүн: Суо хён? Удаан уулзсангүй шүү!

Суо: хөөе энэ чинь хэн бэ? Сэүн чи ч улам л царайлаг болсон байх чинь ээ.

Луан: чамтай дахиж уулзсандаа баяртай байна.

Суо: би ч гэсэн. Тэднийг ийн нэг нэгнээ харан баярлаж гар хөлөө барилцахыг хараад би гайхан зогсохдоо дэмий л тэднийг ээлжлэн харсаар байв.

Суо: Жинхи, Жинхи? Чи зүгээр үү? Юу бодоод байгаан бэ?

Би: айн? Аан юу ч бишээ. Би явах хэрэгтэй болчлоо. Гэж Суод хэлээд Сэүн болон Лүхан хоёр руу бөхийн уучлал гуйгаад тэндээс гүйх шахам л холдлоо. Хурдан гэртээ очих минь!!

Сургуулийн хаалгыг саван гараад хурдан хурдан алхсаар автобусны буудал дээр ирээд сая л нэг тайван амьсгалах шиг боллоо . Сэүний тэр ууртай харц нь толгойд гацчихаад үүнээс өөр юу ч бодогдохгүй байснаас нулимс хүртэл цийлэгнэж байна. Үүнийгээ л бусдад харуулахгүй гэсэндээ хамаг хурдаараа алхсаар энд зогсож байгаа минь энэ. Суух ёстой автобус ирсэн учир дотогш орж суугаад цүнхээ өвөр дээрээ тавин нүүрээ наалаа. Тэр уул нь ингэж уурладаггүй юмсан. Уурлахыг нь харах аймаар юм. Утас дугаран дуудлага ирэхэд би толгойгоо өргөн нулимсаа арчаад цоглог гэгч нь утасаа авлаа. Тийм шүү дээ би өнөөдөр Еэри Мина хоёртой уулзах ёстой шдээ..

Би: what's up!! Man!

Мина: солиор би ямар эрэгтэй ююу?

Би:*инээх* нууцыг чинь хадгалаагүйд уучлаарай~ эрэгтэй гэдгийг чинь хэнд ч хэлэхгүй ээ

Мина: хөөе! Жинхи *уйлан дугарах* битгий маяглаад байлдаа хаана яваан бэ? Еэри намайг шаналгаж алах нь

Би: зза зза болилоо. Мм... би таван минутын дараа оччих юм шиг байна. Нээрэн Еэри яасан гэж?

Мина: өнөөх чинь ахиад дурлачихсаан. Ёоох чих дөжрөх нь байна. Жүнхён ч гэнэ үү? Жанхён ч гэнэ үү? нэг гитар тоглодог залууд дурлачихаж.. ээ бурхан минь гэж!! Чи хурдан ирээ.

Би: арассо арассо. Надад идэх юм захиалаад байж байгаарай.

Мина: заза! Тэгээд л идэх юмаа ярьдгын! Тасал!

Утасаа таслан үргэлж л хөгөө чирж явдаг хоёр найзыгаа өхөөрдөн инээлээ. Би ч бас тэдний найз биш гээд хэлчихвий гэсэн шиг хаа явсан газраа бүтэлгүйтэж явдаг. Яаж яваад нэг нэгнийгээ олсон нь хачирхалтай хэрэг шүү.

Don't leave me alone! (Дууссан)Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin