"У Мангар"

1.6K 92 5
                                    


Хичээл орох хонх дугарч намайг нойрноос минь сэрээхэд ширээний өнцөгт гүзээлзгэнэтэй сүү тавьсан байлаа. Эхний цагийн хичээл Солонгос хэл. Багш орж ирж мэндэлхэд би арай хийн ширээнээсээ өндийн багшид хүндэтгэл үзүүлэн бөхийлөө. Нуруу яг л тасрах гэж байгаа юм шиг өвдөж би өөрийн мэдэлгүй л гараа нуруу дээрээ тавин бөгтийж байв. Өчигдөр шөнийг бодохоор тэдэнд гомдсондоо нулимс гарах шахна.. Романтик болзоогоор төгсөх байсан юмсан..

Тийм шийтгэлээр төгссөнд гомдол төрж би санаа алдан дэвтэр номоо гаргаж тавиад сандлаа налан хойш суулаа. Багшийн самбарт бичсэн өгүүлбэрийг харах гэж хичээн урагш өнгөлзөх ч тэнхээ надад байсангүй.. Анх удаагаа л долоо хоногийн эхний өдрийг үзэн ядаж байх шиг байна! Үргэлж нэг ширээнд суудаг байсан Суо хажууд байхгүй болохоор хийсэн шийдвэртээ одоо эргэлзмээр болж байлаа.

Сэүний гэрт очсон тэр өдрөөс хойш бидний дунд хэзээ ч нийлэшгүй том ангал үүссэн байх. Найзууд гэх үгээр хязгаарлах ёстой бидний дунд үл ойлгогдом харилцаа үүсэх шахсанаас би айсан юм. Түүний дэргэд байгаад байвал буруу зүйл хийчих юм шиг санагдсандаа түүнээс зайгаа барьж ярилцахаас ч хүртэл зайлсхийдэг болчихож.. Эцэстээ гэхэд дэргэд нь ч сууж чадахаа байж өөр хүүхэдтэй суудлаа сольсон нь ангийн хамгийн хойд талын суудал.. Харамсалтай нь хараа минь муу учир зарим нэг зүйлсийг самбараас хуулж авахдаа алдаатай бичээд байдаг байв.

Солонгос хэлний багш: за хүүхдүүдээ өнгөрсөн хичээлээр ямар даалгавар өгснийг санаж байна уу? Мм? Багш нь бүгдийг нь шалгаж амжихгүй учраас жишээ болгоод хэдэн л хүүхэд дуудчихая~ ойлгов уу?

Хүүхдүүд: за~~

Би: даалгавар гэнээ? Тийм юм өгсөн юмуу? Гэж намайг дэвтэрээ эргүүлж харах зуурт урд сууж байсан хүүхэд эргэж харан: өгсөн шдээ багш самбар дээр бичиж орхичихоод эрт завсарлуулсан шдээ~ санахгүй байгаа юм уу?

Би: самбар дээр гэсэн үү??

Тэр: тиймээ

Би: яанаа би одоо баларсаан~~ яг юу өгсөн юм~

Тэр: зүгээр л нэг зохион бичлэг өгсөн шдээ~

Би: ёох намайг л битгий дуудаарай~ гуйя

С.хэлний багш: Нам Жихүн? Дэвтрээ аваад ир.

Нам Жихүн: за багшаа~

С.хэлний багш: Жү Нами~

Жү Нами: за

С.хэлний багш: Жүн Жинхи~

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now