"Урилга"

2.2K 105 10
                                    


Үдийн цайны цаг болоход дахиад бүхэл бүтэн хоёр цаг дутуу байлаа. Надаас бусад нь тэгтлээ их хичээж урдаа тавьсан зорилгодоо хүрэх гэж яарч байхад миний толгойд Сэүний сайхан инээмсэглэл болоод түүний бэлтгэж ирсэн байх ёстой өдрийн хоол л бодогдож байв. Өглөөхөн харсан хэрнээ яагаад түүнийг тэгтлээ харахыг хүсч санаад байгаагаа би өөрөө ч ойлгохгүй байна. Хайр гэдэг нь энэ бололтой~~

Байн байн, урт урт гүнзгий амьсгаа авна, тэгээд самбарын дээр үзэгдэх цагийн зүүг арай ядан урагшлахыг харахаар улам л уур цухал хүрнэ. Яагаад ингэтлээ удаан яваад байгаа юм! гэж би дотроо хэдэн мянга дахин хэлж байлаа. Бурхан минь гэж! одоо үдийн цайны цаг болоход нэг цаг дөчин таван минут дутуу байна!

***

Сэүн: хэзээ ирсэн юм? намайг удаан хүлээсэн үү?

Сургуулийн дээвэр дээр байдаг бяцхан сандал дээр суугаад нарны дулаахан элчинд ээн суух зуур удаан сонсохыг хүссэн хоолой ийнхүү дугарлаа. Би уруулаа унжуулан түүн рүү хараад толгой дохиход түүний нүд нь бүлтийн намайг хэсэг харж зогссоноо гэнэт буруу хараад зогсчих нь тэр.

Сэүн: уучлаарай~ би хамгийн хурдаараа ирсэн нь энэ лдээ

Би: яагаад буруу хараад байгаа юм? мм?

Сэүн буруу харж зогссон чигтээ муухан инээгээд: гэнэт ийм царай гаргахаар чинь би өөр яана гэж? Эхлээд дасах хугацаа өг лдөө~

Би: ямар царай гэж? Юунд дасах ёстой гэж?

Сэүн: заза юу ч бишдээ~

Би: за тэгвэл цаг бага байгаа учраас хурдхан өдрийн хоолоо идье~ би энэ хоолноос болоод өглөөнөөс хойш ганц ч бодлого дуусгаж чадаагүй гээд боддоо?

Сэүн сая л нэг эргэж хараад дэргэд минь ирж сууснаа дух руу минь аяархан няслаад: олимпиаданд бэлдэж байгаа байж дэггүй гэдэг нь!

Би: би яасан гэж~~

Сэүн: дараа зөндөө олон удаа хийж өгөх болохоор хичээлээ сайн хий ойлгов уу?

Би зүгээр л түүн рүү хараад толгой дохиход Сэүн бэлдэж ирсэн хоолоо гаргаж ирээд дэлгэн тавихад би өөрийн эрхгүй ангайж нүдээ бүлтийлгэж хоцорлоо.

Үнэнийг хэлэхэд ийм олон төрлийн хоол өдрийн хоолны бяцхан савад багтааж хийж болдгийг би одоо л мэдэж байна! Тэгээд бүр Сэүн хийсэн нь бүр ч биширмээр гайхмаар зүйл байсан юм.

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now