"Хуучны танил нэгэн"

1.5K 89 6
                                    


Шөнө дунд боллоо гэж хотыг бараг л тэр чигт нь донсолгох сүмийн хонх дугарах тэр мөчид итгэл найдвараараа дэнчин тавиад түр хугацаанд хайраасаа хагацсан ч хэдийнээ эргэн хэвэндээ орохгүй болсоны ойлгуулах мэт хүйтэн салхи сэр хийн үлээж Жинхиг хайрах аж. Нүднээс нь урсах нулимс хэдийнээ хатаж хацрыг нь даган бяцхан мөр үлдээсэн байв. Салганасан гараараа жолоогоо хүчтэй атгаж бүхнийг зүүд гэж итгэхийг хүснэ, гэвч харамсалтай нь түүний харсан, түүний мэдэрсэн бүхэн худал байсангүй. Худал байгаасай гэж хичнээн хүслээ ч гашуун үнэн ээлж дарааллан хацрыг нь шавхуурдах мэт байх нь аймшигтай. Жинхи хотын хамгийн алдартай гүүрэн дээр машинаа зогсоон жолоочийн суудалд суухдаа нүдээ тас аньсан байх ч нулимс нь гэнэтхэн л урсаж эхлэнэ. Түүнийг орхин явсан Сэүний араас хичнээн уйсан ч эргэж ирэхгүйг мэдэж байсан учир өөрийгөө тайвшруулаад жолоогоо барин гэрийн зүг явсан боловч тасралтгүй урсах нулимс салганах гар нь түүнийг хоёронтоо хойш чангаагаад амжжээ. Тиймээс л тэр осол гаргачих вий гэж айсандаа хамгийн ойр байгаа зогсоолд ослын гэрлээ асаан уйлж суугаа нь энэ.

Сэүний харц Сэүний үйлдэлд ямар ч жүжиглэсэн түүнээр даажигнасан шинж байгаагүй учир Жинхигийн зүрх одоог хүртэл хүндүүрлэн өвдөж байлаа. Чухам юу түүнийг ийм аймшигтайгаар өөрчлөгдхөд хүргэснийг тэр яаж ч бодсон ойлгохгүй байв. Магадгүй дараа түүнд Сэүнтэй ярилцах боломж гарах байх гэх бяцхан горьдлогыг цээжиндээ тээх боловч хэзээ мөдгүй тэр горьдлого нь замхрах мэт л тэр улам бүр санаа зовиноно.

Шөнө дунд хэдийнээ өнгөрч хотын уур амьсгал нам гүм болж байсан ч энэ хот хэзээ ч нойрсдоггүй хот шүү дээ~ Үүр цайх хүртэл хөл хөдөлгөөнөөр тасардаггүй дэлхийн гайхалтай, гайхамшигтай үзэсгэлэнтэй хотуудын нэг. Тиймдээ ч одоог хүртэл сүлжилдэн өнгөрөх машинууд, тойрон аялах жуулчид, хотын иргэд энэ тэрүүгээр алхалдан хөгжилдөх аж. Өвдгөө тэврэн гуниглан суухдаа Жинхи өөрийг нь авахаар ирэх хэн нэгнийг хүлээж байлаа.

Магадгүй тэр миний зурвасыг авсан байж болох юм... гэж бодохдоо Жинхи эцсийн удаа бяцхан горьдлогоо цээжиндээ услах аж. Сэүнийг хүрээд ирэх байх гэж найдан эсрэг урсгал зогсох машинуудыг ганцыг нь ч алдалгүй харуулдан суух ч цаг өнгөрөх тусам найдвар нь бага багаар унтарсаар байлаа.

Харанхуйн дундаас түүнийг чиглэн гүйх хэн нэгэн түүний нэрийг чангаар дуудтал тэрхэн хоромд өвдгөө тэврэн эвхрэн сууж байсан Жинхи огил харайн босож тэр хүний зүг гүйхэд тэр хүнрүү машины гэрэл тусан хэн гэдгийг нь мэдмэгцээ Жинхи тэр дороо гацаж орхилоо.

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now