"Хуурамч"

1.5K 108 15
                                    

Гадна хэдийнээ харанхуй болж бүрхэг хөх тэнгэрээс цас ганц хоёроор будрана. Гаднах орчин тэр чигтээ цасаар хучигдаж бүх зүйлс цагаан өнгөөр гэрэлтсэн дулаахан бас нам гүм орой болж байлаа. Цонхоор гадагш ширтэн суухдаа би тэдний ярилцах яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөж ганцхан түүнд л анхаарал хандуулж байв. Тэр гадна хашаан дотор шинэхэн цасан дээр гишгэн ийш тийш алхангаа утсаар хэн нэгэнтэй ярьж байв. Нэг л бухимдсан янзтай хөмсгөө зангидаж,чанга дуугаар ярьж байгаа болов уу гэмээр үе үе хүнд амьсгал авч харагдана.

Түүнд чухам юу тохиолдоо вэ? Гэж би өөрөөсөө асуунгаа хуруугаа оролдон асуултынхаа хариуг олох гэж хичээж байлаа. Гэсэн ч би зөн билигтэн биш, түүний байдлыг тааж хэлэх аргагүй юм..

Түүнийг эргээд орж ирэхэд гэрийг учир битүүлэг нам гүм байдал бүрхэж түүнд ямар нэгэн зүйл болсныг бүгд л таамаглаж байсан ч хэн ч дугарсангүй. Зүгээр л зурагт үзэж буй мэт дүр эсгэн чимээгүй суух тэр хүмүүс нэг л хөндий санагдаж эхэллээ.

Би ч түүн рүү эгцлэн харж чадсангүй.. Над руу харахад нь харц буруулаад шатаар дээш өгссөөр өрөөндөө орж ирээд хаалгаа хаамагцаа хаалгандаа наалдан налж хэсэг зогслоо. Зүрх хүчтэй цохилж би яагаад ч юм сандарч эхэлнэ...

Ямар нэг муу зүйл болох гэж буй мэт совин татахад би зүгээр л мартахыг хичээсэн ч болж өгсөнгүй. Доод зовхи минь байн байн татвалзаж байх тэр үед хэн нэгний шатаар өгсөж буй чимээ гарч удалгүй хаалгыг минь тогших чимээгээр солигдлоо. Амьсгаагаа даран тайвшрах гэж оролдоод хаалгаа нээхэд тэр хүн зогсож байв.

Сэүн~

Магадгүй тэр үнэн учраа надад хэлэх гэж ирсэн байх.. Гэж таамаглан түүнийг дотогш оруулхад тэр орж ирмэгцээ хаалгыг минь хаагаад цоожилчих н[ь тэр.. Уур амьсгал нэг л хүнд болж ирэхэд би түүнээс нүүр буруулан доош харж зогслоо.

Түүний царайнд энэ удаад ямар ч илэрхийлэл алга. Инээмсэглэл, мишээл, гуниг, эсвэл уур хилэн энэ бүгдийн аль нь ч үл олдох учир би буруу харж зогссон юм. Гэвч эцэст нь би дээш хараад түүний гарт хүрэхдээ зориглон байж түүнээс асуулаа.

Би: Сэүн~ ямар нэг зүйл болоо юу? Би аль болох намуухан тайван хоолойгоор хэлсэн ч хоолой минь чичигнэж өнгө нь сааралтаж байгаа нь хэнд ч мэдэгдэхээр байв.

Тэр юу ч хэлсэнгүй. Над руу ч харсангүй.

Би: чи зүгээр үү? Сэүн аа?

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now