"Second Chance"

2.1K 106 3
                                    


Гар гараасаа чангаас чанга атгаад бид түүний төлөвлөсөн газар луу алхаж байлаа. Маш удаан хугацааг ардаа үдсэн мэт санагдана. Хагацал үзээд нэг нэгнээ буруугаар ойлгосон тэр үеүүдийг, хайртай гэдгээ бараг мартах шахсан урт удаан гунигтай цаг хугацааг одоо бодохоос ч айж байна. Энэ хугацаанд би өөртөө маш олон зүйлсийг хэлж байлаа. Түүнийг орхиод яв гэж, эсвэл түүнийг очоод тэвэр хайртай гэдгээ хэл гэж. Түүн рүү тэмүүлсэн сэтгэлээ газарт булшилж хая гэж, түүнийг үзэн ядаж буй сэтгэлээ урж тасд гэж. Нэг бие минь хэдийнээ хоёр хуваагдаад хоорондоо тэмцэлдэж байгаа мэт. Хааяа аймшигтай уй гашууд унаснаа мэдэрч, хааяа аймшигтай өвдөлттэй нүүр тулгарч байлаа.

Харин одоо би гаргасан шийдвэртээ хэдийнээ эргэлзээд эхэлчихсэн зогсож байна. Түүнд гомдсон сэтгэл тэр чигтээ хэвэндээ байгаа гэдгийг цээжин дотор хүчтэй цохилох зүрх минь шивнэж чичрэх гар минь илэрхийлж байлаа. Би яавал дээр вэ~

Би үнэхээр түүнд хайртай. У Сэүн гэдэг сэтгэл хөдлөлөө сайн илэрхийлж чаддаггүй, хайраа зөв харуулж чаддаггүй энэ тэнэгт би үнэхээр их хайртай. Гэхдээ зүрх сэтгэлийн минь хаа нэгтэйгээс энэ үйлдэл минь хэтэрхий эрт байна гэж шивнэж буй мэт урагш алхах алхам бүр минь намайг гүн ангал руу чиглүүлж буй мэт санагдаж айдас намайг бүрхэж байлаа. Мэдээж энэ эмэгтэй хүний бардам зан биш. Яагаад ч биш. Гэхдээ би айсаар л байна. Сэүнд дахин нэг удаа итгээд үзвэл үнэхээр бүх зүйл зүгээр гэж үү? Дөнгөж хэвийн болж буй сэтгэл минь тэр чигтэй нуран унах вий, хэдэн хэсэг болтлоо бутрах вий гэдгээс би айж байна. Би үнэхээр их айж байна.

Бүхнийг дээрдүүлэх гэсэн оролдлого минь төгсгөл рүү хөтлөж буй бол би яах вэ? Нэгэнтээ үүссэн шарх илүү гүн зүсэгдэх вий~ хэзээ ч арилахгүй сорви болох вий~

Таньд ч бас тийм байсан уу? Ээжээ? Тэр урвалт хууралтын дараа сэтгэл чинь гүн харанхуйд бүрхэгдсэн үү? Тэгээд л та аавыг уучилж чадаагүй байх тийм үү?

Яг л кинон дээр гардаг шиг миний нэг мөрөн дээр сахиусан тэнгэр, нөгөө мөрөн дээр албин чөтгөр суучихаад маргалдаж буй мэт.. тэдний ээлж дарааллан өгөх заавраар би нэг хүний хийж боломгүй эсрэг тэсрэг зүйл хийгээд яваа юм шиг л.. би яг одоо ийм л байдалд байна. Хайр хагацал гэх ангалын дээр зогсож байна. Аль хөлөө түрүүлж өргөхөөс амьдрал минь шийдэгдэх гэж байна..

Гараас минь атгангаа урагш алхах Сэүнийг би ар нуруунаас нь харж байгаа ч нүүр дүүрэн инээмсэглэж байгааг сайн мэдэж байлаа. Бид анх ямар байсан тэр хэвэндээ эргээд очвол юу өөрчлөгдөх бол бүхнийг эхнээс нь давтвал мөн л ижил төгсгөлд ирэх болов уу?

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now