"Starry night in Seoul"

2.1K 99 11
                                    




Харанхуй өрөөг утасны гэрэл гэрэлтүүлж гарт минь чичирхийлэл мэдрэгдэхэд би нойрноосоо сэрвэлзэн нүдээ сүүмийлгэн байж утсаа харвал тэр минь байлаа. FREE HUG гэсэн бичиг толгой дээрээ өргөх залуугийн ичингүйрсэн царай дэлгэцийг минь дүүргэнэ. Ичиж нэрлэхсэн гэдгийг нь баталж цагаахан царайг нь ягаарсан хацар нь чимж байв. Энэ зураг бол миний ах нараас бэлгэнд авсан бичлэгнээсээ тасдаж авсан дэлхийд цорын ганц хувь зураг юм..

Би инээд алдан утсаа авч түүний юу гэхийг хүлээвэл тэр намайг утсаа авсныг ч анзааралгүй амандаа бувтнасан хэвээрээ л байх нь тэр.

Сэүн: хамт кино үзье гэж хэлэх үү? Мм за байз юу гэх вэ? Юу гэж хэлвэл-

Би: кино чинь сайхан санаа юм биш үү~ гэж намайг ам нээхэд Сэүн гэнэт дугарсан надаас цочсон ч үүнийгээ надаас нуун жишимч үгүй

Сэүн: чамайг утсаа авсныг чинь мэдэж байсан юмаа гэх нь тэр!

Хэн түүн шиг хүнийг, харах болгонд ямар нэг зүйлээс залхсан байртай нүдээ эргэлдүүлж зогсдог байсан залууг ийм эгдүүтэй нэгэн байна гэж төсөөлөх билээ??

Би лав биш! Үгүй ээ яахав.. Тийм байсан л даа

Саяхан л гэхэд би түүнийг надад үнэн сэтгэлээсээ ханддаг эсэхэд эргэлзэж хаягдчихвий гэж айдаг байлаа. Гэтэл түүний дотор нуугдаж байсан хайр миний барагцаалах хэмжээний тиймхэн байгаагүйг Ах нарын өгсөн бичлэг гэрчилж өгсөн юм..

Би: одоо хаана байгаа юм?

Сэүн: мм~ за байз.. Утсаа авахгүй яг найман удаа залгуулсан нэг охины гэрийнх нь гадаа байна~

Би: Юу? Чи гэрийн гадна байгаа юм уу?

Сэүн: тиймээ

Би: би яг одоо гарлаа. Удахгүйээ

Сэүн инээд алдан: гадаа бороотой байгаа учраас шүхрээ мартваа?

Би: ойлголоо.

Бараг л хар гүйхээрээ гэрээсээ гараад хашааныхаа хаалгыг нээтэл Сэүн Лүхан ахын машин дотор суучихсан над руу нүдээ ирмэж байв.

Энэ залуу чинь гэнэт юу вэ? Намайг зүрхээр явуулахаар шийдсэн бололтой шүү!

Тэр өөртөө итгэлдтэй нь аргагүй машинаасаа гаран надад хаалга нээж өгөөд буцаад жолоочийн суудалдаа суун хаалгаа хаамагцаа юу ч хэлсэнгүй шууд л машинаа асааж хаашаа ч юм давхиж эхэллээ.

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now