"Little Jinhee"

1.7K 96 7
                                    


Оройн зургаан цаг болж байгааг хананд өлгөсөн цаг өгүүлж хэдийнээ бэлэн болсон өөрийгөө толинд харангаа би үнэхээр энэ үдэшлэгт явах эсэхээ бодолхийлж сууна. Эгч Нана хоёрын хичээнгүйлэн бэлдсэнээр үс ч тэр, нүүр ч тэр үнэхээр сайхан харагдаж байлаа. Даашинзаа хэдийнээ өмссөн хэрнээ, гарахад бэлэн болчихсон хэрнээ би зүгээр л түүнээс дуудлага ирэхийг хүлээн утасаа тас атгаж сууна. Хэний ч итгэж чадамгүй аймшигтай зүйлсийг нүдээ ч цавчилгүй хэлсэн тэр хүүг үзэн ядаж мартахыг хүссэн юмсан. Анхнаасаа л их зантай, хэнхэг нэгэн гэж бодоод сайн болох хэрэггүй байсан юм. Хэрвээ тэгсэн бол одоо ингэж их эргэлзэж тээнэгэлзэх хэрэг гарахгүй байх байлаа. Сэтгэлээ чилээж хүслийнхээ эсрэг зөрөхгүй байх байлаа.

Гэсэн ч тэр тэнэг хэнхэг, үг дуу цөөтэй, күүл харагдах гэж хичээдэг тэр хүүд би үнэхээр хайртай. Ганц хором ч атугай үүний эсрэг зогсож чадахгүй бололтой.

Сэүн: одооноос эхлээд У Сэүн би Жүн Жинхи чамайг өөртөө ухаангүй дурлуулах болохоор бэлтгэлтэй байгаарай даа! Жүн Жинхи! Надад дахиад дурлаарай! Намайг дахиад хайрлаарай~

Өөртөө итгэлтэй нь аргагүй инээмсэглэж нүд нь хүртэл гялалзаж байсан түүний өөдөөс цоо ширтэж зогсонгоо ямарч царайны хувиралгүйгээр Чи тэгэж чадахгүй гэж хэлэхэд минь Сэүний нүд бүлтрэх шахасныг би гэнэт саналаа. Үнэхээр би ийм тэнэг Сэүнд яаж дурласан байнаа гэж бодох үе байн байн тохиолдох юм гээч? Инээд алдан түүнийг шоолохдоо хүүхэд шиг гэнэн түүнийг өхөөрдөөд амжлаа.

Хэдийнээ дурлаад хайрласан байтлаа, түүнийг харах хором мөч бүхэнд улам ихээр хайрласаар байсан намайг тэр үнэхээр анзаараагүй гэж үү? Үргэлж л тийм байсаар ирсэн шүү дээ. Урам хугарч гомдож цөхөрсөндөө түүнээс холдохыг хүсэж, мартахыг хүсэж байсан ч тэр олон шалтгааныг ганцхан Хайр л нам дарж байсан шүүдээ. Тийм байхад тэр намайг хэдийнээ өөрийг нь мартсан мэт л ярьж байдаг.. мангар ч амьтан болдоо.

Утас дугархад би бодлоосоо салан дэлгэцийг нь харах төдийд нүүрэнд минь инээмсэглэл тодорлоо. Гэсэн ч би энэ удаад хурдан буугаад өгчихвөл түүнийг энэ алдаагаа дахин дахин давтаж болох учир шууд л тасалчихав.

Үүнийг л эмэгтэй хүний бардам зан гэдэг байх даа.. Гэм хийгээгүй атлаа гар салганаж зүрх түгшиж эхлэхэд тайвшрах гэсэндээ уртаас урт гүнзгий амсгаа авч байлаа. утсанд дахин дуудлага ирэхэд ч би эргэлзэх зүйлгүйгүүр таслаад хөшгөө ялимгүй нээж хаашааны гадна зогсох түүнийг нууцаар харлаа. Энэ үед надад түүнээс дахин нэг дуудлага ирлээ. Түүнийг байж ядуулахыг хүссэндээ энэ удаад дууг нь хаачихаад ор луу шидхэд дуудаад байгаа хэрнээ утсаа авахгүй байгаад Сэүн байж ядан машинаа тойрон яах эсэхээ бодож байгаа бололтой байж суух газраа олж ядаж харагдав.

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now