"Гоймон ах"

2.6K 138 12
                                    

Сэүн: (-_-)#

Лүхан: O.o

Суо: О.О

Сэүн: чи өөрөө хэн юм!!

Өнөөх өндөр залуу хөмсгөө зангидан гараа энгэртээ зөрүүлэн барихад түүний араас Жинхигийн дуу сонсогдлоо.

Жинхи: хэн бэ? Убба? Хэн ирсэн юм?

Лүхан,Суо,Сэүн: УББА?????

***

Хаалга онгойлгон Лүхан Суо Сэүн нарын өмнүүр хөндөлсөн зогсох тэр залуу хөмсгөө зангидсан хэвээр зогсонгоо тэднээс дахин асуулаа.

: би асуусан шүү. Та нар хэн бэ?

Сэүн: бидний хэн байх нь чамд ямар хамаатай юм! Сэүн тэвчээр нь алдарсан байдалтай хэлэнгээ түүн рүү урагш алхан нүүр тулах нь тэр.

Лүхан: үгүй шүү залуу минь! Энд лав биш! Лүхан ийн хэлээд Сэүнийг хойш татан хажуудаа зогсоолоо.

Сэүн: хэн гээч гоймон толгойт нь вэ!! Гэж тэр өөртөө л дуулдах төдий амандаа бувтнав.

Хаалга нээж өгсөн тэр өндөр залуу Сэүнтэй ойролцоо өндөртэй бөгөөд үл ялиг өндөр харагдана. Малгайтай хар цамц өмсөж малгайг нь толгойдоо бага зэрэг тохжээ. Энэ бүхнээс илүү түүнийг харсан хүн бүрт хамгийн түрүүн харагдах зүйл бол гоймон шиг буржгар улбар шаргал үс нь байв.

Суо: юу л даа. Уучлаарай.. гэхдээ бид Жинхигийн сургуулийн.. бишээ найзууд нь байгаа юм. Чамайг өмнө харж байгаагүй болохоор л ингэж аашлаад байгаа юм л даа.

Өнөөх хөмсгөө зангидан нэг л ёозгүй харц шидэлж байсан залуу гэнэт инээмсэглээд: аан Манай Жинхигийн найз нь байсан юм уу?

Сэүн: манай??? Тэр дахиад л бувналаа.

Гоймон толгойт шүдээ гарган ярзайж инээнгээ тэднийг дотогш орохыг урьлаа. Хаалга дэлгээд тэднийг дотогш урьж байхад цаад өрөөнөөс Жинхи гарч ирээд нүдээ бүлтийлгэн гайхах нь тэр.

Жинхи: Лүхан ахаа?! Суо? Сэүн??

Сэүн нүдээ эргэлдүүлэн муухай царайлсаар түүний хажуугаар өнгөрөөд үг дуугүй буйдан дээр очиж суулаа. Түүний араас Лүхан ирээд

Лүхан: тиймээ, бид чамайг эргэхээр ирлээ. Гэж хэлээд инээмсэглэн Сэүний дэргэд очиж суув.

Харин хамгийн Сүүлд Суо гэнэт ганцаараа хоцорсноо анзааран гарт барьсан ууттай зүйлээ Гоймон толгойтод бариулаад: Жинхи хүнд юм өргөж болохгүй май! Тэр Жинхи дээр очиж дээрээс нь доош нягтлан сайн хараад нэг л үл итгэсэн аястай: хөл чинь үнэхээр зүгээр үү? Гэж дуулдах төдий асуулаа.

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now