"Эргэлзээ"

1.5K 97 6
                                    

Жижигхэн бүхээгт арай хийн багтах бидний бие жаахан л хөдлөхөд үе үе шүргэлцэж, харц буруулсан ч эргээд л тулгарах хэтэрхий давчуухан газрыг бид сонгосон байлаа. Саяхан нэг нэгнээрээ тоглоом хийж байсан бидний инээд хэдийнээ замхарч уур амьсгал нэг л хүнд болоод ирлээ. Бид хэзээ ч ийм давчуу орчинд хоёулханаа байж үзээгүйгээс болоод ч тэр юмуу эвгүй байдал бага багаар үүсэж байгаа байх. Гадна орох бороо намдах битгий хэл улам ч ширүүсэж хичээлдээ явна гэдэг бараг л мөрөөдөл болох шахаж байв. Нойтон хувцас минь биед наалдаж түүний цаанаас Сэүний арьс мэдрэгдэнэ. Биеэр гүйдэл гүйх мэт эвгүй мэдрэмж тархаж зүрхний цохилтыг аажмаар хурдасгаж байлаа. Дотор халуун, гадна хүйтэн! Бүхээгний цонх захаасаа цантаж гадаах байдал бүрэлдэж эхлэхэд Сэүн гарнаас минь атгатал би год хийн цочлоо. Цочсондоо түүнтээ яг харц тулгархад Сэүн сая л нэг буруу газар буруу үйлдэл хийсэн гэдгээ мэдсэн бололтой гараа надаас татах гэсэн ч би тавьж чадсангүй.. Одоо надад цаг мөч хором бүхэн үнэтэй байхад би яаж түүний гарыг тавих билээ.. Сэүн над руу аажмаар ойртон мөрөөр минь тэврэхэд би зүгээр л цээжийг нь налахыг хичээлээ. Түргэн цохилох зүрхээ түүнд мэдэгдчихгүй гэсэндээ гүнзгий амьсгаа авч байх зуур Сэүнийх ч бас надад мэдрэгдэнэ. Ийм нөхцөл байдалд ганцаараа хариу үйлдэл үзүүлээд байх вий гэж айж байсан ч Сэүний хувьд ч адил байгаа бололтой..

Чимээгүй байдлыг эвдэн Сэүн хоолойгоо зассан ч энэ нь дорвитой өөрчлөлт өгсөнгүй..

Би: хоёрдугаар цаг орчихлоо..

Сэүн: уучлаарай.. Надаас болоод чи хичээлээ тасалж байна шдээ..

Би: энэ ч тоогүй хэрэг шүү.. Гэхдээ хоёулаа хоцроод ч болов очсон ч жижүүр багш цэвэрлэгээ хийлгэх байсан шдээ~ бороотой өдөр болохоор бид бараг л тамирын заал цэвэрлэх байсан байх гэж намайг хэлэхэд сэүн ярвайн: тийм зүйл хүсэхгүй л байна шүү..

Би инээн: хоёулаа хичээл тасалснаа зөвтгөх гэж үзэж байна! Балай юмаа ийм зүйл хийнэ гэж төсөөлж ч байсангүй..

Сэүн: гэхдээ хоцрох гээд ярьсан чинь би өмнө нь хоцроод цэвэрлэгээ хийж байсан юм байна..

Би: тиймээ! чи тэр үед яг л жаахан хүүхэд шиг аашилж байсан!

Сэүн: би хэзээ! Худлаа яриад бай!

Би: өөхөө! Санахгүй байна уу? Над руу муухай хараад л Лүхан ах бид хоёроос зайгаа бариад байсан шдээ~

Don't leave me alone! (Дууссан)Where stories live. Discover now