2. Түүнийг хайрлаж байгаагүй гэх үг

1.3K 95 8
                                    

Амьдрал урьдын адил уйтгартай, нэгэн хэвийн үргэлжилсээр хэдийн өвөл дуусчээ. Хавар хүмүүс их хайртай учирдаг гэлцдэг. Гэхдээ өвөл ч, зун ч хосууд хотын гудмаар хөтлөлцөөд, цэцэрлэгт хүрээлэнд тэврэлдээд л зогсож байдаг. Энэ бүхэн үнэхээр миний атаархлыг төрүүлж байна. Магадгүй тэр байсан бол миний гарыг чангаас чанга атгаад ийш тийш дэмий тэнэх байсандаа гэж өөрийн эрхгүй л бодогддог. Бидний үерхэл бараг бүтэн жил үргэлжилсэн. Гэвч хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа нь дэндүү цөөн гэх үү дээ? Мэтт бид хоёр өөр коллежид сурдаг бас тэр амьд хөгжмийн хамтлагийн дуучин нь. Гитар, төгөлдөр хуур ч тоголдог. Тэр үнэхээр охидын эрлэг. Тиймээс түүн шиг хүнд над шиг хэт энгийн нэгэн зохихгүй. Энэ бол бидний хамтдаа байж болохгүй гэх нэг шалтгаан.

Тэгээд л би түүний тоглолтон дээр бараг очдоггүй. Очсон ч уулздаггүй. Гэхдээ тэр намайг тайзан дээрээс хараад инээмсэглэдэг. Би ч мөн хариу инээмсэглээд л... Хэчнээн жаргалтай байсан юм бэ?

Өнөөдөр найзууд минь бөөнөөрөө гадуур гарах болсон. Хааяа ч гэсэн хатуу зүйл ууж, гэртээ оройтож харихыг хүсдэг. Хааяахан шүү дээ. Энэ тийм муу санаа гэж бодохгүй байна.

- Лиз, бэлэн үү? гэх Эммагийн дуунаар бодлоосоо салан толиноос харцаа салгаад түүн рүү хараад инээмсэглэн толгойгоо дохилоо.

Миранда жолоодон түүний хажууд Эмма, арын суудалд Софиа бид хоёр сууж байлаа. Замын турш охид өөрсдийн дурлалт залуусын тухай ярилцан явна. Бидэн дундаас Миранда л ганцаараа найз залуутай, түүнтэйгээ маш удаан үерхэж байна. Одоо бол бараг л эхнэр нөхөр болсон гэсэн үг. Угийн тэд хамт амьдардаг. Миний бодлоор түүний найз залуу их сайн хүн. Мэттээс тэс өөр нэгэн. Тэр Мираг их анхаардаг, халамжилдаг.

Мирагийн утас дугаран тэр намайг авчих гэж дохиод үргэлжлүүлэн хараагаа зам дээр буулгалаа.

Николас.

- Сайн уу, Ник?

- Сайн. Хэн бэ? Ми... гэж хэлэхтэй зэрэгцэн би түүний яриаг таслаад,

- Тэр жолоо барьж байна. Эмма, Софиа бид дөрөв нэг газар суух төлөвлөгөөтэй байна. Чи дургүйцэхгүй биздээ?

- Юу гэж дээ. Тэрэнд битгий хэтрүүлж уугаарай гэж дамжуулаарай бас хайртай гэж хэлж байна гээрэй.

Би нүдээ эргэлдүүлэн,

- Ойлголоо гэж хэлээд Мирагийн утсыг таслан санаа алдлаа.

- Юу гэж байна?

- Чамайг битгий хэтрүүлж уугаарай гэсэн. Бас тэр чамд "хайртай" гэдэг үгийг дамжуулж хэлэхийг шаардсан.

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now