Бид түүний машины хамар дээр хойш налан хэвтээд тэнгэрийг ажиглана. Ямар ч үйлгүй одод дүүрэн тэнгэр. Хаа сайгүй гялалзаад л. Гараа жаахан дээшээ өргөхөд л атгаад авчихмаар тийм ойрхон харагдана.
Тэр ч бас надтай ижил бодсон бололтой тэнгэрт хүрэх шиг гараа дээш өргөөд хэсэг хөдөлгөөнгүй хэвтлээ.
- Хэзээ ч ингэж тэнгэр ширтээд хэвтэж байгаагүй юм байна.
- Тийм ээ.
- Тэнгэрт нэг од харвахад, дэлхийд нэг хүн дээш оддог гэсэн үнэн болов уу?
- Мухар сүсэг. Биднийг тэнгэр ширтээд амгалан сууж байхад хаа нэгтээ, хэн нэгэн нас барж л байгаа. Гэхдээ хар даа, од харвахгүй байна.
- Магадгүй бидний харахгүй байгаа талд. Дэлхий нөгөө талаас харагдах тийм газар харавсан бол яах вэ?
Намайг ийн хэлэхтэй зэрэгцэн од харвахад би шууд л нүдээ анин "Миний хайртай хүмүүс л биш шүү" гэж дотроо шивнээд Мэтт рүү илүү ойртон хэвтэхэд тэр,
- Зүгээр л нэг мухар сүсэг. Үлгэр, домог гэж хэлэн гарыг минь сэгсэрсээр,
- Даарч байна уу? Машинд орох уу?
Машины хүйтэн төмөр доороос хайрч байсан учир би толгой дохисоор машинд орж суулаа. Тэгээд хэсэг юу хийхээ мэдсэнгүй. Чимээгүй, гэнэтийн эвгүй байдал бүрхэж авсанд тэр машины хойноос хөнжил аван намайг болон өөрийгөө хучаад дотор талын гэрлийг унтраав. Нэлээн хугацаа өнгөрсний нойр хүрэхгүй байсан тул Мэтт рүү харахаар хажуу тийш эргэвэл тэр ч бас намайг ширтэн хэвтэж байх нь тэр.
- Майхнаа барих уу?
- Хэрэггүй ээ. Энд илүү дулаахан.
Хэсэг чимээгүй байсны эцэст тэр удаанаар гараа миний нүүр рүү ортуулан хацрыг минь эрхий хуруугаараа илээд бага багаар нүүр рүү минь дөхөв. Одоо түүний амьсгал миний нүүрэн дээр мэдрэгдэх бөгөөд удалгүй тэр намайг үнсэж эхлэв. Магадгүй өмнөх өмнөхөөсөө ч илүү гүн гүнзгийгээр. Зүрхний цохилт түргэсч, хамаг цус минь толгой руу юүлэгдэх шиг мэдрэмж төрөн би өөрийн мэдэлгүй эрүүл ухаанаа алдаж эхлэв. Тэр нааш биеэрээ улам ойртон цамцны минь товчийг нэг нэгээр сулласаар тэр чигт задгайлаад, цамцийг минь тайлан хойш шидэв. Хүйтэн агаар биеийг минь угтахад арьс арзайн, шар үс босох нь бүр илүүгээр сэтгэл дэрвэлзүүлнэ. Тэр одоо ч намайг үнссээр. Би нүдээ анисан чигтээ түүний цамцны үзүүрээс татан тайлахад бид үнсэлтээсээ салан хэсэг амьсгаа аван нэгэн рүүгээ ширтлээ. Тэр миний биеийн төө бүрээр хараагаа гүйлгэн хэсэг сууснаа гэнэт л гараад явчихсан. Би түүний хойноос гараад яаж байгаа юм? гэж асуумаар байсан ч, хэчнээн тэнэг сонсогдох бол гэж бодоод болилоо.
Нэлээн удсаны дараа тэр тамхины үнэр сэнгэнүүлсээр орж ирээд юу ч хэлэлгүй хойш налан хэвтээд өгөв. Би ч мөн адил.
VOUS LISEZ
Надтай учрахгүй төгсгөл
Roman d'amourШинэ хэсэг нэмж орохгүй болно - Хөөе! - Хөөе, энэ чинь юу юм? гээд асуутал тэр эргэж харан инээмсэглээд, - Анхны харцаар дурлана гэж байдаг бололтой!