14. Түүнийг хайрлахаар, түүнээр хайрлуулахаар заяагдсан

526 56 3
                                    

Мэтт хуучин ямар байсныг бараг мартаж эхлэх үед энэ чинь бодит амьдрал шүү дээ гэж сануулах гэсэн шиг энэ үйл явдал болсон юм.

Найзуудаараа цугларчихаад инээлдэж хөхөрсөн шигээ хотын гудмаар алхалж явлаа. Өдөржин дэлгүүр хэсч явахдаа авсан хэд хэдэн тортой зүйлсээ хоёр талдаа барьчихаад, Эммагийн болзооны тухай ярьж байсан юм.

Та нар мэднэ дээ? Эмма их хатуу, шулуун зантай болохоор баргийн залуу болзоонд урьдаггүй юм. Энэ удаа тэр залуу нь Эммад их таалагдсан бололтой өхөөрдөөд л яриад байсан. Тэр ичимхий залууст дуртай ч гэх юм уу даа? Хөөрхөн харагддаг юм байх аа. Одоо л яагаад Мэттэд дургүйг нь ойлголоо. Эмма чинь Мэттийг ямар их эгдүүтэйг нь мэдэхгүй юм чинь.

Удалгүй зам олон хүнээр дүүрээд эхлэв. Сүүл рүүгээ бүр баахан чихэлдсэн хүмүүс, явахын эцэсгүй пиг. Нэг зүйл дээр овоороод байгаа бололтой. Юугаараа дутахав дээ? Бид нар ч гэсэн юу болоод байгааг нь харах санаатай Эммаг урдаа гаргаж байгаад л овоороод байгаа зүйлийнх нь урд иртэл хэн байсан гээч? Мэттийн хамтлагийн фэн уулзалт. Юу ч гэхэвдээ, тэд нарыг хэзээ ийм алдартай болчихов доо гэж зөндөө гайхлаа. Гэтэл хажуунаас Эмма нудраад,

- Энэ хэзээ ийм алдартай болчихсон юм?

Би зүгээр л мөрөө хавчив.

- Та хоёр одоо чөлөөт цагаараа юу хийцгээдэг хүмүүс вэ? Сүүлийн үед эд нар үнэхээр алдартай болчихоод байгаа шүү дээ. Шинэ дуу нь хаа сайгүй тархаад байхад гэж Софыг хэлэхэд би "Шинэ дуу гаргасныг нь ч мэдээгүй юм байна" гээд амандаа чимээгүй шивнэтэл Эмма,

- Би ч яахав. Чи одоо найз охин нь байж иймхэн ч юм мэдэхгүй.

Ээлжээ хүлээж байгаад Мэттийн урд очин суулаа. Би түүний өөдөөс инээмсэглэв. Тэр үед би үнэхээр түүнээр бахархсан. Тэр эцэст нь мөрөөдлөө биелүүлж байна шүү дээ. Мөрөөдөлтэй байх сайхан биш гэж үү? Гэтэл надад мөрөөдөл гэх зүйл алга. Би зүгээр л амьдарч байна. Юу ч бодохгүй, хүсэхгүй, мөрөөдөхгүйгээр. Заримдаа түүнд үнэхээр их атаархах юм. Надад ч гэсэн мөрөөдөл байсан бол сайхан аа? Түүнийхээ төлөө зүтгэх байсан юм. Ядаж мөрөөдөл байсан бол Мэтт миний сэтгэлийн арай бага орон зайг эзлэх байсан даа? Би магадгүй түүнийг арай бага хайрлаж, арай бага өвдөх байсан байх. Гэхдээ бас арай бага жаргалтай байх байсан. Тийм болохоор зүгээр дээ. Түүнийг мөрөөдлөө биелүүлж байгаад нь би үнэхээр их баяртай байна. Давхар гунигтай байна. Тэр илүү алдартай болох тусам бидний хамтдаа байх хугацаа илүү багасна. Нэг л өдөр тэр биш юм аа гэхэд би түүнийг орхих хэрэгтэй болно. Харин би яг л энэ хэвээрээ үлдэхийг хүсдэг. Үргэлж түүндээ хүрч, минийх гэдгийг нь мэдэрмээр. Хайртай л бол хамтдаа байна гэдэг бодит амьдралаас дэндүү хол юм. Зүгээр л зарим хүмүүс нэгнийгээ хайрлахаар заяагдсан ч, нэгэнтэйгээ хамт байхаар заяагддаггүй бололтой. Би анхнаасаа мэдэж байсан шүү дээ. Тийм байж түүнийг одоо тавиад явуулна гэхээр яагаад ийм хүнд байгаа юм бол оо? Тэгээд би тэсэлгүй түүнийхээ өмнө нулимс унагачихсан. Түүний инээмсэглэсэн царай тэр дороо л хувираад миний нэрийг намуухнаар дуудлаа. Би өөрийгөө хүчлэн түүний өөдөөс инээмсэглээд,

- Хэтэрхий их баярлаад. Чи минь мөрөөдлөө биелүүлж байна шүү дээ. Би ингээд явъя даа. Аав ээжийн санаа зовчихлоо.

- Маргааш очиж авна аа, хүлээж байгаарай.

Би түүний өөдөөс толгой дохин гартаа түүний гарын үсэгтэй зургийг атгасаар цаана нь байх бусад гишүүд дээр нь очилгүйгээр доош буулаа. Намайг буухад тэд миний уйлсан царайг харан чимээгүй л олон хүмүүс дундаас холдоод гэрт минь хүргэж өгөв. Тэд надаас юу ч асуугаагүй нь хэчнээн сайн хэрэг вэ? Хэрвээ асуусан бол би яах аргагүй ахиад уйлчих байсан даа?

Хэд хоног би түүний дуудлагыг авсангүй. Таарахгүй гэсэндээ аль болох оройтож тарж байлаа. Бусдаасаа ч гэсэн Мэтттэй таарвал намайг хаана байгааг мэдэхгүй гэж хэлээрэй гэж захисан. Тэд нар бид хоёрын дунд ямар нэг зүйл болжээ л гэж бодсон байх. Магадгүй Мэттийг минь зүхэж байгаа. Тэдний ч буруу биш л дээ. Асуудал үнэндээ надад л байгаа шүү дээ. Зүгээр байхад ингэж хачин аашлаад л. Тэр ямар надаас сална гэж хэлсэн биш дээ? Ямар надтай түр зуур үерхэе гэсэн биш дээ? Тэр надаас нэг л өдөр салах хэрэгтэй болно гэдгээ ер мэдэж байгаа болов уу? Анхнаасаа мэдсэн болов уу? Яг одоо би ингээд л сууж байна. Түүний тухай бодолд дарагдаж гэртээ бүгээд л. Ажлаасаа гарсан болохоор таван өдөр гэрээсээ гараагүй.

Ахин нэг уйтгартай өдөр эхлэхэд хаалганы хонх дуугарч би түүнийг хаалганы минь өмнө цэцэг барин зогсож байхыг харсан юм даа.

Надтай учрахгүй төгсгөлTempat cerita menjadi hidup. Temukan sekarang