18. Аялал?

482 49 4
                                    

Аз жаргал гэдэг нь огт зовохгүй байхыг хэлэхгүй. Хэчнээн зовж байсан ч, эрх чөлөөтэй байхыг хэлнэ. Ертөнцийг, өөрийгөө, бусдыг хайрлахыг, ойлгохыг хэлнэ. Хэрвээ чи үзэн ядвал, хэзээ ч аз жаргалыг олохгүй. Аз жаргал чамайг зовлон шаналал, хүсэл тачаал, шунал, хүлээлт, үзэн ядалт, атаархал, уйтгар гунигаасаа чөлөөлөгдсөн хойно чинь ирэх болно. Тэгээд чи тэр үед аз жаргалыг мэдэрч байгаагаа зөнгөөрөө ойлгоно. Аз жаргал бол тэр чигтээ сэтгэлийн эрх чөлөө.

Би нэгэнт аз жаргалыг олсон байв. Би хүсэл шуналаасаа чөлөөлөгдсөн байв.

Цагийн ажлаа тараад түүний гэрт очлоо. Түүний надад өгсөн илүү түлхүүрээр онгойлгон ороход тэр аль хэдийн гэртээ ирсэн байв. Намайг орж ирэхийг сонсоод утсаар ярихаа зогсон хацар дээр минь үнсээд халааснаасаа чихэр гаргаж ирэн гарт минь атгуулаад шатаар өгсөн өрөөндөө ороод хаалгаа хаалаа.

Хэнтэй ярьж байгаа болоод хаалгаа хааж байгаа юм бол гэх бодол толгойд орж ирмэгц сэгсэрч гаргаад гарт минь атгуулсан чихэр рүү хараад инээмсэглэлээ.

Дандаа л халаасандаа чихэртэй явж байх юм.

Гал тогооноос гарах хоолны үнэрийг даган орсоор ширээн дээр таваглаж тавьсан хоолноос амсав. Би та нарт түүний хоол ямар их амттайг хэл лүү? Яг л эмээгийн минь гарын хоол шиг амтагддаг юм.

Удалгүй дээд давхраас Мэттийн бухимдан чангаар ярьж байгаа нь сонсогдож эхлэхэд өөрийн эрхгүй цочиж орхих нь тэр. Юу гэдэг нь мэдэгдэхгүй байгаа ч, их л ууртай байгаа бололтой. Тэр чимээгүй болов. Утсаа тасалсан бололтой. Хаалгаа нээгээд шатан дээр хүнд хүнд алхалсаар доош бууж ирээд үгийн зөрөөгүй намайг тэвэрч авахад би түүнийг зөрүүлэн тэврээд хэсэг зогслоо.

- Ямар нэг зүйл болоо юу?

- Хоёулаа салхинд гарах уу?

- Тэгье ээ. Гадуур хувцсаа өмсчих гэж хэлээд түүнийг өөрөөс түлхэн гадуур цамцыг нь авахаар өлгүүр рүү зүглэтэл тэр намайг зогсоогоод,

- Хамтдаа зугаалгаар явах уу, гэж асуусан юм. Хоногоор. Магадгүй хэд хоногоор.

Миний нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодроод түүний өөдөөс толгой дохилоо.

- Аав, ээж чинь зөвшөөрөх болов уу?

- Зүгээр дээ. Би найзуудтайгаа явна гээд л хэлчихнэ.

Би бушуухан халааснаасаа утсаа гаргаж ирээд Миранда руу залгалаа.

- Хээе, Мира.

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now