29. Би чамд сайн

287 38 9
                                    

Адам дэндүү нөхөрсөг гэж та нар хэллүү? Хэрэв хэлээгүй бол түүнээс болж яг одоо бид бэлтгэлээ хийхийн оронд танихгүй залуустай гудманд тамхилаад зогсож байна. Бетийн гэр эндээс хэдхэн алхам болохоор өөрийн эрхгүй гүйж очоод түүнийг тэврээд авах хүсэл буцална. Түүнд хайртай гэдгээ хэлээд ахиж зовоохгүй, үргэлж түүнд цаг гаргаж, санаа тавьж байна гэдгээ амламаар санагдана.

Даанч чадах эсэхтээ эргэлзэж байна. Амлалтаа биелүүлж чадахгүй гэдгээ мэдэж байгаа болохоор айж байв.

Залуусын яриа дэндүү их сунжирсаар бид бүтэн цаг гадаа суучихсан байлаа. Үнэхээр хурдхан л эндээс холдоод өгмөөр байна.

-Хөөх энэ ирж яваа охиныг хар даа гэж өнөөх залуусын нэг нь хэллээ.

-Сайхан л юм. Гэхдээ найз охиныг чинь гүйцэхгүй юм биш үү?

-Би ямар үерхэх гээ юу? гэж хэлээд тэр дургүй хүрэм муухайгаар инээлээ.

Энэ яриаг сонсоод би шууд Адам руу муухай хараад амны хайрцагаараа "Би чамд хэлдэг биз дээ?" гэж хэлэв. Харин тэр өөдөөс худлаа инээхээс өөр зүйл хэлсэнгүй.

Түүний энэ зан бидэнд их тус болж байсныг хэлэх нь зүйтэй. Гэхдээ гай болж байсан нь ч цөөнгүй. Жишээлбэл, иймэрхүү хогийн юмнуудтай шалихгүй асуудлаас болж гар зөрүүлэх гэх мэт. Адам байгаагүй бол нэгнийгээ танихгүй ч байх байсан хүмүүс, одоо өстөн дайснууд болсон явдал ч бий л дээ.

Нааш ирж байгаа өнөөх охин Бет байв. Тэр надтай харц тулгармагцаа харцаа чанх урагш чиглүүлээд намайг огт хараагүй мэт өнгөрөхөөр зэхэв.

Би шууд л гараас нь зуурч аваад, их л танимхайрсан янзтай,

- Энд юу хийж яваа юм? гэж асуув.

- Чамд хамаагүй гэж тэр ширүүхэн хэлээд гараа татаж авлаа.

- Зүгээр л асууж байна. Энэ орой ганцаараа явах хэрэггүй. Би хүргээд өгье.

Залуус түүний хэн болохыг асуух боловч би тэднийг тоолгүйгээр,

- Би явлаа гэж хэлээд бослоо.

- Хэрэггүй ээ.

Тэр хурдан, хурдхан алхлах ч би түүний дагаж явсаар хажууд нь очиж алхлаа. Гар нь бас л даарчихаж. Яахаараа дандаа даарч явдаг байна аа?

Гараас нь хөтлөөд дулаацуулмаар байгаа ч зүрх хүрэхгүй хажууд нь чимээгүй алхсаар гэрийнх нь үүдэнд ирэв.

Тэр намайг ямар нэг зүйл хэлэхийг хүлээх мэт чимээгүй зогссоор л.

- Ор доо.

Тэр алхсаар хаалганыхаа өмнө очоод эргэж харлаа. Би түүн рүү инээмсэглээд, гараа дохьчихоод цааш алхах гэтэл тэр намайг үлдээч гэх шиг чангаар нэрийг минь дуудав.

(Сэтгэл хөдлөөд биччихлээ.)

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now