1. Салалт

3.1K 141 5
                                    

Цас.

Би цасанд үнэхээр дуртай. Гэхдээ би цасыг дангаар нь л мэдрэх дуртай. Намуухан, тайван амгалан хаялах цасанд л дуртай. Салхигүй, шуургагүй бас бороогүй. Гэхдээ би алгаа тосдоггүй. Учир нь тэд миний алган дээр буугаад л хайлчихдаг. Тэднийг зөвхөн ажиглаж л болно гэдэг ямар хэцүү хэрэг вэ? Би тэдэнд хүрэхийг хүсдэг. Тэгээд зөөлхөн илээд, хурууныхаа өндөг бүрээр хүйтэн, хатуу хэрнээ тааламжтай мэдрэмжийг авмаар байна.

Өнөөдөр орж буй цас анхны цас биш л дээ. Гэхдээ би үүнийг анхны цас л гэж нэрлэмээр байгаа юм. Учир нь энэ цаанаа их гайхамшигтай сэтгэгдэл төрүүлж байна шүү дээ. Тархи минь дан энэ цасны тухай бодлоор дүүрчихээд байхад би үүнийг гайхамшигтай гэхгүй өөр юу гэх билээ?

Яг хаашаа явж байгаагүй анзаарсангүй. Ер нь өөрийгөө гадаа гарчихсан, бүр болоогүй нэг зүг алхаж байгаагаа гэнэт л машины дохионы дуунаар мэдлээ.

Би зам гарах гээд гарцны урд ирэн зогсжээ. Надтай цуг үл таних, магадгүй хэд хэдэн удаа зөрж байсан байж магадгүй хүмүүс зэрэгцсэн байв. Би хэнийг ч "Огт харж байгаагүй" хэмээн цохдоггүй. Бид анзаараагүй ч уулзаж байсан байж болно шүү дээ. Хэн мэдэх вэ?

Ногоон гэрэл асан би өнөөх хүмүүстэй хамт зам гарлаа. Хаана байгаагаа сая л танив. Хаашаа явж байгаагаа ч саналаа.

Тэр намайг дуудсан шүү дээ.

Одоо би түүнээс залхаж эхэлж байх шиг байна. Байнга бодохоо ч больж, түүний хийсэн муухай үйлдлүүдийг уучлаад ч хамаагүй хамт байдаг байсан би одоо үнэхээр түүний хийсэн зүйлсийг тусгаж авахаа ч больж.

Эцсийн эцэст тэр ч гэсэн надад хайртай биш шүү дээ. Хэзээ ч надад хайртай гэж хэлж байгаагүй. Тэр угаасаа хэлэх ч биш. Надтай уулзаад түүний бодол өөрчлөгдсөн гэвэл үнэхээр үгүй. Номон дээр гардаг шиг түүний бодлыг өөрчлөх хүнийг өөрийгөө гэж эндүүрч явж байж. Тэр бол зүгээр л нэг зохиол байсан хэрэг. Энэ бол бодит байдал.

Би түүнийг уучилдаг, хайрладаг, халамжилдаг, ярилцдаг байсан. Харин тэр... Түүний бүх зүйл худал гэдгийг л би мэдэж байна. Хэлдэг үгс нь бүгд худлаа. Тэр надаас нуугддаг. Надаас гэж тэр бүгдээс нуугддаг. Өөрийнхөө сул талыг харуулахгүйн тулд тэр үргэлж анхаарал болгоомжтой байдаг.

Одоо би бууж өгөхийг хүсч байна. Магадгүй миний сэтгэл энэ бодлыг минь хүлээн зөвшөөрсөн байх. Зүрх минь ч бас энэ их хүлээлт, тэвчээрээс залхаа биз.

Түүний дуудсан кафед ороод цаг харлаа. Товлосон цагаас аль хэдийн хагас цаг өнгөрчихөөд байхад тэр ирээгүй байна.

Тэр ийм л хүн. Түүнийг юу ч хийсэн би уучлах ёстой мэтээр боддог. Энэ хорвоо ертөнцийг өөрийнх нь талд байдаг гэж итгэдэг биш үздэг нэгэн.

Орж ирсэнээсээ хойш ахин арав гаран минутын дараа тэр орж ирэн ийш тийш харснаа, намайг олон инээмсэглэлээ.

Түүний инээмсэглэл үнэхээр сэтгэл татам. Ямар ч эмэгтэйн уур гарчих байх. Энэ л түүний өдий хүрсэн зэвсэг юм уу?

Гэхдээ би уурлаагүй байна. Одоо надад түүний юу ч сонин содон, эсвэл бүр үзэн ядмаар санагдахгүй.

Миний хажууд суугаад зөөгч дуудах гэхэд нь би болиулав. Тэр над руу бага зэрэг эргэлзсэн харцаар харж байснаа инээмсэглэв.

- Надад хэлэх чухал зүйл байна!

- Тэгвэл чиний дараа.

- Хоёулаа салах хэрэгтэй бололтой!

- Юу? гэж тэр хэлэхдээ хөмсгөө бага зэрэг зангидав.

- Чи надад хайртай биш биз дээ?

- Чи надад таалагддаг.

- Тийм эсвэл үгүй?

- Үгүй ээ гэж хэлээд тэрээр санаа алдаад ойртон нүд рүү минь эгцэлж харахдаа түүний гар нь миний гарнаас атгахаар зэхэв. Би харсан даруйдаа түүнээс гараа холдуулан халаасандаа хийхэд тэрээр гараа татан доош хараад:

- Чи мэднэ шүү дээ. Би хэдий олон эмэгтэйтэй харьцдаг байж болно. Гэхдээ би зөвхөн чамайг л анхаардаг. Чамайг л халамжилдаг.

- Энэ удаа би чамайг уучилж чадахгүй.

- Хараал ид гэж! Би бас юуг буруу хийсэн болоод ингээд байгаа юм?

- Чи ийм болохоор! Ийм болохоор чинь би цаашид чамтай хамт байж чадахгүй.

Тэрээр тааз руу харин нүдээ аниад нэг гүнзгий амьсгаа аван гаргаад нааш харалгүйгээр "Тэгцгээе! Салцгаая!" гэж хэлээ.

Түүнээс ийм хурдан ийм үг гарна гэж би төсөөлсөнгүй. Ингээд бодохоор би зөв зүйл хийсэн бололтой. Тэр ядаж намайг үлдээч гэж гуйсан бол би харамсаж мэдэх байлаа.

Тийм ээ. Би зөв зүйл хийсэн. Хэрвээ одоо л хэлэхгүй бол би тэнэг амьтан болж хувирах байсан юм.

За ингээд шинэ өгүүллэг! Хэрвээ унших гэж байгаа бол дүрүүдийг минь битгий үзэн ядаарай. Хүн болгон л өөр байдаг. Хүмүүс хайрладаг. Гэхдээ хайр насан туршийнх гэж хэн ч хэлдэггүй. Тэдний туулсан зүйлс л хэн бэ гэдгийг нь бүтээх хойно. Уншихаар шийдсэн бол муу хүн байсан ч ойлгохоор хичээх хэрэгтэй байх!

Надтай учрахгүй төгсгөлDonde viven las historias. Descúbrelo ahora