21. Ямар шалтгаанаар?

672 53 17
                                    

Бид замын турш юу ч үл дуугарсан бөгөөд түүний өчигдрийн хачин үйлдэл намайг бараг хоёр хувааж орхив. Намайг хүсээгүй эсвэл намайг хүсэхийг хүсээгүй. Тэр намайг одоо хэр нь жаахан хүүхэд гэж бодоод байгаа юм шиг. Би аль хэдийн хорь гарчихсан. Миний үеийн охидууд зарим нь хуримаа хийх гэж байхад хэмээн би дотроо Миранда төсөөллөө. Ник бас Мира. Заяаны хосууд гэж тэр хоёрыг л хэлэх биз.

Нэг их удаан явалгүй бид нэгэн байшингийн урд ирэн зогслоо. Би үнэндээ сууринд ороод ирснээ ч анзаараагүй юм. Хачин зүйл бодож яваад тэр шүү дээ. Өчигдрийн явдлыг мартах хэрэгтэй. Ахиад дэмий зүйлээс болж харилцаандаа суулгаж болохгүй.

Тэр дуугүй халааснаасаа түлхүүр гаргаж ирээд өнөөх байшин руу орон "Лилли" гэж дуудав. Ямар ч чимээгүй энэ байшинд хүн байгаа шинж харагдсангүй. Гэхдээ гэрт байх бүх зүйлс үнэхээр эмх цэгцтэй, цэвэрхэн байхын дээр том цонхнуудаар гэрэл хангалттай тусан хангалттай дулаахан санагдуулж байв.

- Лилли хэмээн тэр ахин дуудлаа.

Лилли гэж хэн юм бэ?

Тэр дээд давхар руу гаран хэдэн секунд болсны дараа бууж ирэн буйдан дээр суугаад хэн нэгэн рүү залгаж байв.

- Утас нь холбогдохгүй байна гэж тэр хэлээд хөмсгөө үл ялиг зангидан хойш буйдан наллаа.

- Мэтти?

Тэр явдлаас хойш анх удаа би түүний нэрийг дуудахад яагаад ч юм "Мэтти" хэмээн дотно дуудсандаа бага зэрэг харамсав. Учир нь тэр надтай биш зөвхөн өөрөө өөртэйгөө л яриад намайг үл тоож байсан. Өчигдрөөс хойш үл тоож байна. Машин жолоодож байхдаа миний гарыг атгаагүй шүү дээ. Ингэж бодсон ч гэсэн би үнэхээр түүнээс "Лилли" гэж хэн болох талаар, яагаад энд ирсэн талаар асуух хэрэгтэй байв.

Намайг нэрийг нь дуудсанд түүний атиралдсан хөмсөг тэнийн над руу хараад аяархан дуугаар "За, хонгор минь" хэмээн хариулав. Түүний ийн хэлэхэд л бидний албан ёсны бус муудалцан өндөрлөв бололтой, түүнд уурласан уур минь хаа нэг тийш нисээд одов.

- Би яагаад энд ирсэн талаараа асуумаар байна.

- Хүнтэй уулзах гэж.

- Хэнтэй.

- Миний хувьд хамгийн чухал хүн гэж хэлэхэд нь түүний нүүрэнд мишээл тодров.

Хамгийн чухал хүн. Энэ үгийг сонсоод яагаад урам минь ингэтлээ хугарна вэ? Би өөрийгөө түүний хувьд хамгийн чухал нэгэн гэж итгэж байсан гэж үү дээ? Байж боломгүй юм.

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now