30. Сэтгэл огт тайвшрахгүй юм

350 43 3
                                    

Нэрийг минь дуудах түүний сайхан хоолойг сонсоод нүүрэнд тодрох мишээлээ яаж нуухаа ч мэдсэнгүй. Би чинь яагаад анхны болзоондоо явж байгаа хүү шиг догдлоод байна аа?

Аль болох инээмсэглэлээ нуух гэж хичээн хүйтэн өнгөөр,

- Яасан? хэмээн түүнээс асуулаа.

- Маргааш завтай юу?

- Тоглолттой.

- Аан. Тэгвэл... баяртай.

- Яах гэж байсан юм?

- Юу ч биш дээ.

- Хэл л дээ.

- Үнэхээр юу ч биш дээ.

Бидний хэн хэн нь юу ч дуугарахгүй чимээгүй зогсож байгаад түүнийг эргэж хараад орох гэхээр нь өөрийгөө барьж дийлсэнгүй.

- Маргааш бидний тоглолтон дээр ирэх үү? хэмээн асуулаа.

Энэ бүхэн яг л анх эхэлж байсан шигээ өрнөнө. Ахиад л өнөөх замаар явж, ахиад л хийдэг зүйлсээ хийгээд, тэр минь орхиж, би ганцаар үлдэнэ. Тэгээд хувь тавилан биднийг ахин учруултал хүлээнэ. Тэр өдөр нь ирэхэд бид ахиад л одоо шигээ эхлэх байх даа? Бид чинь яг яачихсан хүмүүс вэ? Хамт байвал жаргаж чадахгүй, тэглээ гээд холдож чадахгүй. Биднийг нэг тойрог замд оруулаад түгжчихсэн юм шиг. Тэндээсээ хэзээ ч гарч чадахгүй. Нэг үзсэн зүйлээ ахин дахин үзэж харсаар л нэг л өдөр нулимс ч амтгүй санагдана. Тэрний минь хайр ч улиг болох үед үнэхээр зүрх минь ахиж сэргэхгүйгээр чулуужих биз.

Тэр ч бас гүн бодолд автан, хариулахаа мартан зогссон байлаа. Тэр ч бас эргэлзэж байгаа болов уу? Яахаа мэдэхгүй будилж зогсоо болов уу?

- Хүсэхгүй бол ирэх хэрэггүй дээ. Зүгээр.

- Үгүй дээ. Би очно. Гэхдээ энэ удаа тасалбараа мартахгүй ээ гэж хэлээд түүнийг инээмсэглэхэд миний дотор айдас баяр зэрэг амтагдах шиг боллоо.

- Харамсалтай нь яг одоо алга. Маргааш хамтдаа очиж болох юм. Би тав хагас гээд гэрийн чинь үүдэнд хүлээж байя. Эсвэл одоо гэрээсээ очоод аваад ирж ч болно л доо.

- Тэгэх хэрэггүй дээ. Маргааш цагтаа ирээрэй.

- Элизабет

- Чиний дугаар хэвээрээ биз дээ?

- Тийм ээ. Мэдээж.

- Ойлголоо. Сайхан амраарай.

- Сайхан амраарай.

Түүнийг гэртээ орсны дараа би тамхиа асаан хэсэг зогслоо. Сэтгэл огт тайвшрахгүй юм.

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now