27. Мэттью

685 62 13
                                    

Хэрвээ би өөрийгөө жаргаж буй нар гэвэл тэр минь мандаж буй нар байлаа. Бид хоёул нар. Хоёул дүрэлздэг, шатдаг, гэрэлтүүлдэг. Гэхдээ би бол жаргаж буй нар. Гунигтай. Ганцаардмал. Би бол гашуудлын бэлэгдэл. Би бусдад харанхуй ирж байна гэж хэлдэг. Харин тэр минь мандаж буй нар. Харанхуй бүхэн ард хоцорлоо гэж хэлээд бусдад гэрэл бэлэглэдэг нар. Түүнд бүгд дуртай. Тэр бол бусдын хайрыг татсан нэгэн.

Бид хоёул нар ч гэлээ хоорондоо нэг л таарч өгдөггүй байлаа. Тэр намайг үргэлж шөнийг сануулдагт дургүй. Би түүнийг үргэлж өдөр байх юм шиг аашилдагт дургүй.

Гэхдээ бид нэгэндээ хайртай.

Энэ л миний цор ганц тэвчээр байв.

Хэрвээ би түүний далай гэвэл би эх газар байв. Өдөр өдрөөр, цаг мөчөөр хэнд ч мэдэгдэлгүйгээр түүнд уусан шингэж, түүний нэг хэсэг болж байв. Нэг л өдөр тэр минь намайг тэвэртээ нуугаад хэнийг ч ойртуулахаа болино гэдгийг би мэдэрдэг байв.

Хэрвээ би дэлхий бол тэр минь сар. Тэр л намайг тойроод байх шиг атал, би л түүний үзэсгэлэн гоог бишрэн шүтдэг байв.

Би бол эмтэрсэн зүрх. Би бол хар өнгө. Харин тэр минь дөнгөж нахиалж буй ургамал. Тэр минь ширхэг ч буртаггүй цагаан өнгө. Бидний хайр яаж улаан болсныг бурхан л мэдэх байх.

Тэр минь яг л жаахан хүүхэд шиг. Түүний зүрх сэтгэл ямар ч сорви шархгүй. Түүний амьдрал энгийнээс ч энгийн, гэрэлтэйгээс гэрэлтэй. Харин би тийм биш байв.

...

Намайг ахлах ангид ордог жил аав, ээж хоёр минь удаан хугацааны хүйтэн харилцаагаа зогсоож салахаар шийдсэн юм. Мэдээж хүүхдүүдээ нэг, нэгээр нь авна. Яг үнэндээ тэр үед би өөрийгөө хангалттай том болсон гэж үздэг байлаа.

Миний амьдралдаа бие даан гаргасан хамгийн анхны шийдвэр дүүгээ аван эмээгийнд амьдрах байлаа. Тиймээс бид Чешайраас хөдөлсөн. Эхний хэдэн жил бүх зүйл сайхан байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Удалгүй эмээ нас барсан. Лили насанд ч хүрээгүй байсан үе. Гэсэн ч би эсэргүүцсээр байгаад хоёулаа үлдэж чадсан юм.

Би дуу дуулж мөнгө олно. Эмээ байхгүй болсон болохоор энэ бидний цорын ганц орлого. Аав, ээжээс ирэх тэтгэмжид нэг ч гар хүрэхгүй байна гэдэг миний зорилго байсан ч байж мэднэ. Тэднийг хэн ч биш гэдгийг нь мэдрүүлэхийг хүссэн. Бид тэдэнгүйгээр сайхан амьдарч чадна гэдгийг мэдрүүлэхийг хүссэн.

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now