Эмма Софиа хоёр байнга суудаг кафедаа, өнөөх нь л цонхны хажууд байрлах хамгийн булангийн ширээнд сууж байлаа. Намайг ирэхэд тэд яг л хичээлээ дуусгав бололтой, урдуураа өрж тавьсан зүйлсээ цүнхэлж харагдав.
- Сайн уу, охидоо?
- Ойрд их инээмсэглэж явдаг болжээ гэх Эммагийн шоглоомыг сонсоод Софиа ч толгой дохив.
- Өнөөдөр би Мэттийн хамтлагийн гишүүдтэй уулзна! гэж байж ядан догдолсоор хэлэхэд Софиагийн царайнд ч баясал тодорон зүрхэн дээрээ дараад,
- Бурхан минь, тэр залуу ч үнэхээр чамайг алдахаас айж байгаа бололтой шүү хэмэн шагшрав.
- Би одоо ч тэрэнд итгэхгүй л байгаа шүү. Түүнийг толгой дотроо юу бодож явдгийг хэн мэдэх юм? Болгоомжтой байгаараа даа!
- Эм! Тэр зүгээр дээ.
- Чи тэр тоглолтуудыг нь үзээ биздээ? Яавч эрүүл биш! Ямар эр хүн хумсаа будаад явж байх юм.
- Тэр чинь зүгээр л тайзан дээр тэгэх шаардлага гардаг хэрэг. Өөрсдийнх нь хэв маяг шүү дээ.
- Харин тэгээд! Хэв маяг нь тийм гаж гэхээр, өөрсдөө ч тийм гэсэн үг.
Мэттийг өмөөрөх үг хайсан ч, түүний санааг эсэргүүцэх битгий хэл, хүлээн зөвшөөрмөөр өөгүй байлаа. Гэхдээ Мэтт тийм хачин биш. Би баталж байна. Харин энэ ярианд Софиа орж ирэн намайг хамгааллаа. Эсвэл Мэттийг? Ямартай ч тэр хэн нэгнийг аварч байна.
- Эм, ингээд байхаар чинь ямар эр хүн чиний сэтгэлийг татаж чадах юм? Чам руу сээтгэнэвэл хардаж сэрдээд, тоохгүй царайлж байж л чамайг өөртөө татах юм байна л даа! Тэр чинь хэн ч чамд үерхэх санал тавихгүй гэсэн үг.
- За тэгвэл хардаж сэрдэхгүй байгаа чиний тэр сайхан үерхэл хаана байна? гээд Софиа руу муухай харчихаад нааш нүдээ онийлгон,
- Гэхдээ тэр Мэтт гээд байгаа залуу нэг л онцгүй санагдаад байгаа юм даа.
- Зүгээр л тэгж санагдаж байгаа юм. Тэр тийм "гаж" хүн биш ээ.
- Намайг битгий ятгах гээд бай.
- Ойлголоо.
- Тэр тэгээд хэзээ ирэх юм бэ дээ? хэмээн Софиа яриаг үргэлжлүүлэв.
- Одоо ирж байгаа байх аа гэж хэлэхтэй зэрэгцэн утас дуугарав. Мэтт. Би тэдэнд түүнийг ирсэн тухай дурдаад салан утсаа авлаа.
- Байна уу?
- Хаана байна?
- Кафен үүдэнд гэж хэлмэгц тэр утсаа таслан, удалгүй урд минь түүний их л үнэтэй болов уу гэмээр тас хар өнгийн машин ирж зогслоо. Би эргэлзэж, Мэттийг хаалга онгойлгож өгөхийг хүлээж зогссонгүй урд талын хаалгыг нээн суулаа.
YOU ARE READING
Надтай учрахгүй төгсгөл
RomanceШинэ хэсэг нэмж орохгүй болно - Хөөе! - Хөөе, энэ чинь юу юм? гээд асуутал тэр эргэж харан инээмсэглээд, - Анхны харцаар дурлана гэж байдаг бололтой!