5. Романтик үерхэх санал

997 67 7
                                    

- Мэтт.

Би түүний гарыг түлхэн нэг алхам холдож зогсоод,

- Мэтт, яагаад ингэж загнаад байгаа юм? Хуучин шигээ л бай.

- Намайг уучил л даа?

- За яахав. Би чамайг уучилж байна. Одоо болсон биз дээ? Намайг гомдоочихсон болохоор л ингээд байсан хэрэг үү? Үнэндээ, би чамд гомдоогүй. Гомдсондоо салсан юм биш хамтдаа байх хүмүүс биш гэдгээ ойлгосон болохоор л салсан юм. Зүгээр л Мэтт ямар хүн байх ёстой тиймээрээ л бай.

Тэр юу ч хэлэлгүй нааш ширтэж байгаад утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү залгалаа.

- Росс, зогсоол дээр байгаа гэж утсаар ярьж буй хүндээ хэлснээ намайг дээрээс минь доош харан,

- Урт хар үстэй охинд тасалбар гаргаад өгөөч?... Одоо орлоо... Элизабет... Тийм ээ хэмээгээд утсаа таслан нааш харалгүй яваад өглөө.

Гайхалтай! Ийм хүнтэй болзох талаар бодол орж ирж л байдаг.

Удсан ч үгүй хамтлагийнх нь сахалтай залуу гарч ирэн ийш тийш харж байгаад хараагаа над дээр тогтоон бага зэрэг толгой дохив.

- Элизабет?

- Тийм ээ.

- Энэ гээд тасалбар өглөө.

Түүнийг орсны дараа урд хаалга руу гэлдэрсээр хаалга тойрч зогссон хүмүүсийн дунд оров. Хамгийн тухгүй газруудын нэг энэ байх. Өмнө нь Мэттийг харах гэж догдолсон хүн, хүмүүс хэчнээн шахаж байсан ч тоодоггүй байж. Ядаж л Эмма, Соф нарын нэг нь надтай явдаг байсан. Харин одоо хар л даа. Байдгаараа орилолдож тэдний нэрийг биччихсэн самбар өргөөд зогсож буй охидын дунд ганцаархнаа, Мэттийн хийсэн үйлдэлд гутраад л сууж байдаг. Түүнийг оруулаад өгье гэхэд л орчихдог байж. Илүү дутуу хуучин юм сөхөж уурлах хэрэггүй байсан юм.

Ахиад гуч гаран минут хүлээсний эцэст хаалга нээгдэж ёстой өнөөх хүн давалгаанд өртсөөр дотогш орсон ч, дээрдэх юм нэгээхэн ч байсангүй.

Ядаж урдуур зогсох юмсан. Энэ хэвээрээ удах юм бол бүтэж үхэх байх.

Эдгээр хүмүүсийн дунд урд эгнээнд очиж зогсоно гэдэг далавчтай байсан ч бүтэхгүй зүйл байлаа. Ингэхээ мэдээд эртхэн ирж зогсдог байж. Тэгсэн бол одоо урд эгнээнд байхгүй байхгүй юу. Та нар жинхэнэ шүтэн бишригч нар ямар байдгийг мэднэ биздээ? Рок хамтлаг болохоор өөр байна гэж үү? Үгүй дээ. Охид л бол охид байдаг юм. Тэгээд ч Мэтт хэчнээн царайлаг билээ дээ?

Надтай учрахгүй төгсгөлDonde viven las historias. Descúbrelo ahora