16. Халуун дулаан уулзалт

533 58 7
                                    

Хүн чухам ямар үед өөрийнхөө зөв гэдгийг мэдэрдэг юм бол оо? Ямар үед өөртөө итгэлтэй болдог юм бол оо? Яагаад тийм мэдрэмж төрдөг юм бол оо? Зөв гэдгийг нь мэдэх боломжгүй байтал, юунд тэгтлээ зүтгэдэг юм бол оо?

...

Үнэндээ тэр намайг живж байхад минь аварсан юм. Түүн рүү бүр мөсөн живээд орчихоос минь өмнө аварсан. Би түүийг өөрийнхөө бүхий л амьдрал юм байна гэж бодож байсан. Үгүй ээ, тэгж итгэж байснаа үнэндээ мэдээгүй. Тэр л байхгүй бол онцгойрох зүйлгүй болдог миний уйтгарт амьдрал. Тэр л байхгүй бол нүүрээ будахгүй, сайхан хувцаслахгүй, гадуур гарахгүй, дэлгүүр хэсэхгүй, үсчинд орохгүй. Тэр л байхгүй бол инээмсэглэхгүй, уйлахгүй. Тэр л байхгүй бол ярих зүйлгүй, сонсох хүсэлгүй. Хэрвээ би түүнтэй таараагүй байсан бол миний амьдрал чухам юун дээр эргэлдэх байсныг төсөөлөх ч аргагүй. Тийм л өрөвдөлтэй, миний бяцхан ертөнц. Түүнээс өөр бусдыг хайхардаггүй би. Зөвхөн түүнээс л хамааралтай болсон миний амьдрал. Түүнээс салах мөчид утга учраа алдан, ахиж хэзээ ч сэргэхгүйгээр нуран унах миний сэтгэл.

Миний гэсэн бүхийл зүйлс тэр болчихсон байсныг би тэр үед л ойлгосон.

...

Түүнтэй уулзалгүй ахин хэдэн сар өнгөрлөө. Намайг хэчнээн удсан ч тэр хүлээсээр байна гэж итгэлтэй байсан болохоор, толгой дотор эргэлдэх бодлуудаа цэгцэлж дуустлаа уулзахгүй байх нь хамгийн зөв сонголт.

Түүний хамгийн сүүлд гаргасан цоглог хэмнэлтэй дууг амандаа аялан жаргах нарны туяанд гэрийн зүг алхлаа.

Нар.

Илч.

Дулаан.

Яг л энэ үед өөрийгөө дууны клипэн дээр өөртөө итгэлтэйгээр инээмсэглэн алхлах үзэсгэлэнтэй бүсгүй мэтээр мэдэрлээ. Тэр энэ л төрхөнд минь дурласан юм болов уу? Биднийг анх танилцахад ч гэсэн нарны халуун илч төөнөсөн өдөр байсан. Хуучны дурсах юм бол
Юу ч бодохгүй инээж хөөрч яваа төрх минь л харагдах юм. Би хэзээнээс ийм их гунигтай, дүнсгэр нэгэн болж хувираа вэ? Хэзээнээс би ийм их зүйлсийг тунгаан бодож, дүгнэлт хийх гэж хичээдэг болсон юм бэ? Хэзээнээс би киноны үйл явдлыг биш, утга санааг эрэн хайдаг болсон юм бэ?

Түүнтэй учрахаас өмнө би хэчнээн гэнэн цайлган, тэнэг байгаа вэ?

Нэг л мэдэхэд гэрийнхээ урд ирсэн байлаа. Өдөржингөө энд тэнд очиж юм эмхлүүлж, цэвэрлэж явсаар ядарсан байв. Ажил хийнэ гэдэг тийм ч амар эд биш юм. Цагийн ажил л даа. Сургуулиа дөнгөж саяхан төгссөн учраас чухам хаана ажиллахаа ахин нэг бодох хэрэгтэй байв. Бага зэрэг оройтсон мэт санагдаж мэдэх ч, надад энэ мэргэжлээрээ ажиллах бодол өчүүхэн ч байсангүй.

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now