Тэр мэдээг сонссоноос хойш аль хэдийн дөрөв хоног өнгөрсөн байлаа. Гэтэл тэр одоог хүртэл залгаагүй хэвээр.
Энэ хугацаанд их олон ч зүйл бодож үзлээ. Түүнийг үзэн ядлаа. Надад ямар ч тус болсонгүй. Түүн рүү залгаад бүх зүйлийг хэлээд "Ингээд дуусгая" орилъё ч гэж бодлоо. Гэхдээ л би түүнийг явуулмааргүй байсан юм. Түүнээс ахиж битгий ингээч гэж гуйя гэсэн ч, тэр тийм зүйл амлахгүй. Мэтт чадахгүй зүйлээ амлах их дургүй. Харин тэр эмэгтэйчүүдээс хол байж чадахгүй. Зүгээр л нэгийг нь хайрлаад, бусдыг нь энхрийлдэг. Эцсийн эцэст намайг л хайрлаж, надтай л хамт байх юм чинь, хэн ч биш нэгэнтэй нэг шөнийг өнгөрүүлэхийг нь тэвчиж болох юм шиг санагдсан. Бие нь биш сэтгэл нь чухал биз дээ? Тэр зүгээр л хэн нэгнийг яаж хайрлахыг л мэддэггүй хэрэг. Нэг л өдөр ойлгоно. Бусдаас залхаад над дээр ирнэ. Тэр хүртэл нь тэвчээртэй хүлээх хэрэгтэй.
Би түүнтэй хамт байхаар шийдсэн. Түүнгүй бол илүү ихээр зовох юм шиг санагдаж, айсан даа л тэр. Нэгэндээ хайртай байж, хайрыг мэдрэхгүйгээр салах нь дэндүү харамсалтай. Хэзээ нэг өдөр бид хоёр өөр өөрсдийн замаа хөөж л таараа. Тэр хүртэл хамтдаа, жаргалтай байх хэрэгтэй.
Хэдий ингэж өөрийгөө тайтгаруулсан ч, цаанаасаа л бүх зүйл гунигтай, хүнд байлаа. Инээсэн ч, уйлсан ч, унтах гээд хэвтсэн ч, ядартлаа гүйсэн ч цээжинд нэг зүйл хүнд хэвээр л байсан юм.
Удахгүй зүгээр болчихно доо.
Хичээлээ тарчихаад алхаж байтал хажууд машины дуут дохио сонсогдов. Энэ Мэтт байсан. Жаахан ядруу харагдаж байсан ч, урьдын адил сайхан хэвээрээ л. Нүднийх нь доогуур татчихсан байдаг хөх зураас илүү тодорчихож.
Би юу ч дуугаралгүй түүнийг машинд суугаад хөдөллөө. Удалгүй тэр машинаа гэрийнхээ урд байрлуулаад юу ч ярилгүй гарахад нь, би ч бас түүний араас гараад гэрт нь ороод хаалгыг нь түгжлээ. Тэр хаалгаа түгждэггүй юм шиг байна лээ. Мартчихдаг байх. Аюултай юм сан.
Түүний араас шатаар өгссөөр өрөөнд ортол тэр дээгүүрх цамцаа тайлчихсан намайг татаж суулгаад, өвөр дээр нь толгойгоо тавин бэлхүүсээр минь тэвэрсээр,
- Чамайг байгаагүй бол би яах байсан юм бол оо? хэмээн санаад алдаад,
- Баярлалаа, Бет. Маш их. Чи л намайг амьдруулж байна.
Би зүгээр нь түүний үсийг гараараа зөөлөн самнаад, намуухан дуу аялаад л байлаа. Бага багаар түүний хүнд амьсгал уужирсаар унтчихав. Их л ядарсан бололтой.
- Чи яагаад надад юу ч ярьдаггүй юм бэ дээ, Мэтти минь. Би чамд хайртай шүү дээ. Юу ч хэлэхгүй байх нь намайг ямар их өвтгөдөг гэдгийг чи мэддэг ч болоосой.
Түүнийг сэрээчих байх гээд би ямар ч хөдөлгөөнгүй суун түүнийг сайн ажиглалаа. Харах тусам бүх зүйл нь илүү сайхан харагдах юм. Ийм байхад яаж хайрлахгүй байх юм бэ? Чамаар хайрлуулдаг би ямар азтай юм бэ? Одоо би жаргалтай байна. Гэтэл яагаад бусад зүйлийг бодож өөрийгөө зовооно гэж? Утгагүй юм. Энэ мэдрэмжийг түүнээс авч л байвал, надад бусад нь хамаагүй ээ. Тоохгүй байхад л болно.
Эхэндээ сайхан байсан ч удалгүй хөл чилээд эхлэв. Дараагийн удаа хэн хэндээ тухтай байрлал олох хэрэгтэй бололтой.
Намайг жаахан хөдлөөд чилээгээ гаргах гэтэл Мэтт сэрчихэв.
- Уучлаарай. Унтчихаж. Жаахан л амраал авъя гэж бодсон юм.
- Зүгээр дээ.
- Хөл чинь өвдсөн байх даа? Яамаар байна? Би хөлийг чинь бариад өгөх үү?
- Хэрэггүй дээ. Би зүгээр. Харин өлсөж байгаа байх. Оройн хоолны цаг болж байна. Би хоол хийгээд өгье.
Тэр гэнэт чухал царай гарган,
- Үгүй ээ. Энэ удаа би хийе. Найз охиноо халамжлахгүй байж, ингэж нэрмээс болж болохгүй. Тийм болохоор эндээ сууж бай. Би гялс хоол хийчихээд ирье.
Бурхан минь, тэр яагаад ийм хөөрхөн юм бэ?
Би түүний өөдөөс байдгаараа инээмсэглээд толгой дохилоо.
- Би доор сууж байя. Чамайг хармаар байна. Удаан хараагүй болохоор зөндөө саналаа.
Тэр нааш ойртон,
- Тэгвэл хоол болтол гээд уруул дээр минь үнсээд,
- Өлсөхгүй байхын тулд гээд ахиад үнслээ. Энэ удаа арай удаан.
Зүрх бараг л хяналтаа алдаж байлаа. Хэдэн хоног өөрийгөө зүрхтэй эсэхээ ч бараг мартаж. Энэ чинь ингэж цохилдог шүү дээ.
Үс нь нүүр ирвэгнүүлэхэд би түүнийг түлхтэл, түүний царай ямар болсон гэж санана. Баргар хүний царай бүр барайх гэж дээ. Өөрийн эрхгүй түүнийг шоолон инээтэл тэр яагаад инээснийг минь ойлгоогүй ч гэсэн инээмсэглээд намайг тэвэрлээ.
Тийм ээ. Ийм байхад л болно. Би аз жаргалтай байна.
За тэгээд хичээл номоо сайн хийцгээгээрэй! Амжилт!
YOU ARE READING
Надтай учрахгүй төгсгөл
RomanceШинэ хэсэг нэмж орохгүй болно - Хөөе! - Хөөе, энэ чинь юу юм? гээд асуутал тэр эргэж харан инээмсэглээд, - Анхны харцаар дурлана гэж байдаг бололтой!