- Чи хар өнгөөс өөр өнгийн хувцас өмсөж үзсэн үү?
- Мэдээж. Намайг бага байхад гэж хэлээд түүний царай хувьс хийн хэсэг чимээгүй байснаа,
- Би бага байхдаа их олон өнгийн хувцас өмсөж байсан. Миний хамгийн дуртай ноосон цамц ягаан өнгөтэй. Эмээ маань нэхэж өгч байсан юм. Их дулаахан.
- Танай эмээ чинь ягаан өнгөнд дуртай бололтой.
- Үгүй ээ. Тэр өнгөний харалган. Тийм болохоор өөр өнгийн утас байна гэж бодсон байх.
Би юу гэж хариулахаа мэдээгүй тул сэдвээ өөрчлөхөөр шийдэн амаа ангайтал тэр өрсөн,
- Зүгээр дээ. Энэ тийм ч сүртэй өвчин гэж би ч, эмээ минь ч боддоггүй. Битгий өөрийгөө эвгүй зүйл ярьчихлаа гэж бод. Харин ч догь.
- Тэгээд л чи дандаа хар өнгийн хувцас өмсдөг юм уу?
Тэр зүгээр л толгойгоо дохиод инээмсэглэлээ. Хүчилсэн инээмсэглэл. Бас их гунигтай.
- Тэгээд ч рок хамтлаг хар өнгөнөөс угаас салдаггүй юм.
Нүдэнд минь ягаан өнгийн ноосон цамц тусахад би шууд л шүүрч аваад хэмжээг нь харлаа. Тийм ээ. Мэттэд таарах юм байна.
- Мэтти, энэ ямар байна? гэсээр би түүнд өнөөх цамцыг үзүүллээ.
Тэр инээмсэглэн толгойгоо сэгсэрлээ.
- Яасан бэ? Сүүлийн үед ягаан өнгө охидод зориулагдсан гэх ойлголт бараг л алга болж байгаа.
- Би харыг илүүд үзэж байна.
- Уйддаггүй юм уу?
- Чи надаас уйддаггүй юм уу? гэхэд нь би түүн рүү гайхшран ширтэхэд тэр нааш ирэн намайг тэврэн үсийг минь үнэрлээд,
- Үүнтэй чинь л адилхан.
- Цамц та хоёр чинь өөр зүйл гэж би амандаа бувтнасаар нүдээ эргэлдүүлэн өнөөх цамцыг аваад түрүүлж алхлаа. Хэдий залхсан царай гаргаж байгаа ч хацар минь халуу төөнөж байлаа. Түүний надад өөрийнхөө бага насны тухай, гэр бүлийнхээ тухай багахан ярьсанд би үнэхээр их баяртай байна. Тэр өөрийгөө надад баталж харуулах гэж хичээж байна шүү дээ.
Бид хувцасны тасгаас хэрэгтэй зүйлсээ аваад гарахад л Мэттийн хоёр гар дүүрсэн байлаа.
- Өөр юу авах билээ?
- Магадгүй сойз.
- Бас өөр зүйл ч хэхэг болох байх гэж хэлээд тэр инээхгүй байхыг хичээж байгаа аятай байдгаараа уруулаа жимиилгэнэ.
YOU ARE READING
Надтай учрахгүй төгсгөл
RomanceШинэ хэсэг нэмж орохгүй болно - Хөөе! - Хөөе, энэ чинь юу юм? гээд асуутал тэр эргэж харан инээмсэглээд, - Анхны харцаар дурлана гэж байдаг бололтой!