- Чи миний ачааг аваад явж бай. Би нэг хүнтэй уулзчихаад араас чинь яваад очъё.
Түүнд бүх ачаануудаа өгч явуулчихаад Мэттийн гэр рүү алхлаа. Өглөөнөөс хойш бүрхэг байсан тэнгэрээс одоо бороо дусалж эхлэх нь тэр. Гэхдээ надад гүйх хүсэл байсангүй.
Бүх юм яг л кинон гардаг шиг юм аа. Чамтай учирснаас хойш бүх зүйл яг л романс кино шиг болчихож. Би хүртэл. Амьдрал ямар энгийн, ямар олон өнгөтэй байдгийг ч мартаж. Чамтай учрахаас өмнөх "Би"-г одоо санахад ч бэрх болж.
Бороо илүү хүчтэй болж гудамжинд шүхэртэй хэдхэн хүмүүсээс өөр алхаж байгаа хүн алга боллоо. Бүгд л хажуугийн байшинд орж цонхоор бороо зогсохыг хүлээцгээнэ. Хувцас минь тэр чигтээ норж биенд наалдаад, духаар ус урсаж нүд рүү орох гээд бүх зүйл эвгүй санагдана. Тэгээд тэнэг хүн шиг борооноор алхаж байгаа өөртөө ч дургүй хүрч эхэллээ. Дотор минь уур буцалж тэсэхийн аргагүйд уйлж эхлэх нь тэр. Алхахаа болиод тэндээ газар суугаад уйлж эхэллээ. Орилж, хашгирмаар санагдана. Өөрийнхөө хэчнээн сул дорой болохыг гайхаад ч барахгүй нь. Үргэлж л уйлна. Юу ч болсон уйлчихна. Гэвч тэвчих арга байсангүй. Тэрүүхэн агшинд бүх зүйл утга учраа алдаад надад уйлахаас өөр хийж чадах зүйл байхгүй мэт санагдав. Уйлаад л байвал бүх зүйл байраа олчих юм шиг л уйлж байв. Дулаахан гар орж ирээд намайг тэврэхээс өмнө шүү дээ. Түүнийг хэн гэдгийг мэдээд нулимсаа тэсэхэд бүр ч хэцүү болов. Байдгаараа түүний цээж рүү шигдээд чангаар орилсоор уйллаа. Гэхдээ уйлах тусам улам хэцүү болж байсан тэр цээжин дэх өвдөлт яг л аниж байгаа юм шиг мэдрэгдлээ. Хэдий бүр их орилж хашгирмаар, уйлмаар, түүнийг цохьмоор санагдах ч, би тайтгарлыг зэрэг олж байв.
Тэр нуруун дээр минь зөөлөн цохин амандаа намуухан дуу аялна. Түүнийг дуу хоолойнд бүүвэйлэгдэн уйлахаа болин нойр минь хүрч эхлэх нь тэр.
- Хонгор минь, би энд байна. Би энд байна. Чи минь даарчихлаа. Одоо хоёулаа гэртээ харьцгаая. Халуун юм уугаад ярилцацгаая.
Тэр намайг гартаа тэвэрсээр машиныхаа урд талын суудалд суулгалаа. Бороо ч зогссон байв. Гудамжаар яваа хүмүүс намайг их л сонирхон харж байгааг сая анзаарав. Тэр машины урдуур гүйсээр суудалдаа суун бид хөдөллөө. Ойрхон байсан учир удалгүй түүний гэрт хүрэв. Тэр намайг машинаас гарган хөтөлсөөр гэрийнхээ үүд рүү алхав. Түүний дулаахан гар. Яг л шатаж байгаа юм шиг тийм дулаахан гар мөс болтлоо хөрсөн миний гарыг атгахад яг л хайлах шиг мэдрэмж төрж байв. Хэчнээн дулаахан юм бэ?
DU LIEST GERADE
Надтай учрахгүй төгсгөл
RomantikШинэ хэсэг нэмж орохгүй болно - Хөөе! - Хөөе, энэ чинь юу юм? гээд асуутал тэр эргэж харан инээмсэглээд, - Анхны харцаар дурлана гэж байдаг бололтой!