26. Мэтт

475 53 15
                                    

Мэттийн талаас:

Хорвоо ертөнцийн хамгийн гунигтай хэрнээ үзэсгэлэнтэй дүр зургийн нэг бол жаргаж буй нар. Шаргал туяа нь тэнгэрийн хөх өнгөтэй холилдон, ягаан өнгөөр хаяаран уусах нь дэндүү харц булаам. Гэхдээ баяртай гэх үг шиг гашуун.

Орой болгон нар жаргахыг харах нь нэгэнт миний зуршил болсон байв. Нар жаргасны дараах тэр жавар, хүйтэн салхи, цаанаа л нэг зэвхий тэнгэр, сэтгэл дэх хоосрол ямар ч зүйлээс илүү намайг гуниглуулна. Энэ гуниг намайг хөглөдөг байв. Тэр нэг өдөр хүртэл шүү дээ. Түүнтэй учрах хүртэл би хоосролоор хөглөгдөж ирсэн юм. Тэр миний амьдрал үзэсгэлэн гоог гэрэлтүүлэх төдийд би түүнийг хажууд минь үгүйд мэдрэх тэр тэвчишгүй ганцаардал уйгаар хөглөгдөж эхэлсэн. Түүний ганцхан инээмсэглэл надад насанд минь мэдэрч байгаагүй хурц туяа, гэрэл гэгээ, халуун дулааныг өгч чаддаг болов. Түүний минь нулимс бороотой өдрийн тэнгэрээс ч илүү сэтгэлийг минь бүрхэгдүүлнэ. Бүтэн ертөнц надад өгч чадахгүй бүхнийг тэр минь надад өгдөг. Түүнийхээ төлөө би энэ дэлхийг, хорвоо ертөнцийг, огторгуйг тэр чигт нь өгөхөд бэлэн. Тэр нэг гунигт өдөр зүрхэнд минь аз жаргал бэлэглэсэн инээмсэглэлийг нь би үүрд зүрхэндээ, тархиндаа, биеийнхээ эс ширхэг бүртээ хадгалаад хорвоог орхих болно.

...

Аавын дуудлагыг аваад түүний хэлсэн эмнэлэг рүү хар хурдаараа давхин очлоо. Эмнэлгийн таван давхарт цахилгаан шат хүлээж тэсэлгүй шатаар өгсөв. Түүнийг зүгээр эсэхийг одоохон харахгүй бол тэвчихийн аргагүй санагдахуйд цахилгаан шатыг хүлээж зогсох нь ямар ч утгагүй санагдана. Таван давхарт ирсэн даруйдаа өрөөнүүдээр түүнийг хайна. Хоёр, гурав харайгаад шатнаас холгүй өрөөний хаалганы жижигхэн цонхоор түүнийг олж харлаа. Тэр хэзээ ч байгаагүйгээрээ тийм сул дорой харагдана. Миний хувьд тэр хэзээд хүчтэй байсаар ирсэн хүн. Гэтэл түүнийг ийм байдалтай харах нь зүрхийг минь эмтэлж орхив. Миний амьдралд байдаг цор ганц хайртай хүн минь намайг орхих нь. Удахгүй орхих нь. Би одоо яах юм бэ?

Түүний хаалга руу бага багаар дөхөн цонхонд нүүрээ наах шахам харлаа. Хагалгаа нь саяхан дууссан аж. Тэр одоо ч ухаангүй хэвтэнэ. Хажууд нь аав, ээж, бас аавын дөрвөн настай хүү зогсоо харагдана. Аав ээж хоёр их л чухал зүйл ярилцаж байгаа бололтой. Тэдний царай байдгаараа барайж, хөмсгөө зангидсан харагдана. Харин бяцхан Дилан Лилиг ажин зогсоно.

Нэг хүчтэй амьсгаа авчихаад би хаалгыг онгойлгон орлоо. Нэг их чимээ гараагүй ч, тэд бүгд нааш харлаа. Намайг харсан даруйдаа аав, ээж хоёр бүр ч санаа зовнисон царай гаргах бол Диланы нүүрэнд инээмсэглэл тодрон нааш гүйлээ.

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now