- Өчигдөр орой яагаад утсаа авахгүй байсан юм? хэмээн Софиа ууж байсан ундаагаа ширээн дээр тавин асуулаа.
- Сонсоогүй юм аа. Юу хэлэх гэж байсан юм?
- Зүгээр л. Ямар ч шалтгаангүй.
- Нэг л сэжигтэй байна шүү. Бүр ч сонирхол хөдөлчихлөө!
- Өө, Эм Мира хоёр ирж байна.
Тэр ийнхүү миний хардалтыг үл тоосоор тэдэн рүү даллав. Эмма, Миранда хоёр бидний өөдөөс харан суугаад Миранда хоолоо зөөгчид захиалан,
- Амралтын өдөр хэр өнгөрөв дөө?
Намайг байдгаараа инээмсэглэвэл бүгдээрээ нэг нэгэн рүүгээ асуулт ирсэн харцаар харцгааж, Эмма л "Би лав юу болоод байгааг мэдээгүй шүү" гэчихээд над руу яриач гэсэн шиг дохив. Би доош харан ширээний ирмэгийг самардаад эргэн тэдэн рүү харахад бараг бүгдээрээ цочирдсон харагдана. Харин Эмма ууж байсан зүйлээ ширээн дээр хүчтэй тавин босоод "Бурхан минь, Лиз! Чи галзуурчихаж!" хэмээгээд хойлоогоо засан бидэн рүү сонирхон харах хүмүүс рүү муухай харчихаад суулаа. Харин түрүүнээс хойш нэг л хачин загнаад байсан Софиагийн царай байдгаараа барайчихсан нааш тийм гэх аргагүй харцаар харахад инээмсэглэж байсан царай минь санаа зовнилоор солигдлоо. Муу совин татчихлаа байна. Миранда ч бас анзаарсан бололтой ам нээв.
- Соф, ямар нэг зүйл болоо юу?
- Тиймэрхүү л гээд дуу нь цаашаа орчихлоо.
- Яасан бэ?
- Нэг зүйл байгаа юм аа. Баттай болохоор нь хэлье.
- Мэттийн тухай л гэж битгий хэлээрэй дээ!
- Баттай мэдэх юм алга аа. Магадгүй би буруу сонссон байх хэмээн хэлэхтэй тэр нүүрэндээ хүчээр инээмсэглэл тодруулан ширээг тойруулан хараад,
- Ямартай ч, баяр хүргэе! Тэгээд яг юу болсон юм бэ дээ.
- Баттай ч бай, үгүй ч бай. Чи хэлсэн нь дээр байх, Соф.
- Тийм ч сүртэй зүйл биш дээ. Санаа зовоод хэрэггүй. Энэ талаар мартацгаая.
Цайны цагийн турш би Мэттийн талаар ярьсаар таарав. Яг бодож байсанчлан, Эмма бараг одоо ч түүн дээр очоод үстээд авахаар байгаа бол Миранда зүгээр л нааш өөрийнхөө төв царайг гаргачихаад сууна. Өглөөнөөс хойш Мэттээс ямар нэг дуудлага эсвэл зурвас ирэх болов уу гэж хүлээсэн ч, нэг ч ирсэнгүй. Дараа дараачийн хичээлүүд дээр аль болох Мэттийн талаар бодолгүй хичээл дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хичээсээр өнгөрлөө. Даваа гараг хамгийн ачаалалтаый өдөр гэж хэлэхэд болно. Би энэ улирлаас цагийн ажил хийж үзэхээр шийдэж байгаа юм л даа. Эцэг эх маань зөвшөөрөхгүй ч, хэлэхгүй байхад л болно.
VOCÊ ESTÁ LENDO
Надтай учрахгүй төгсгөл
RomanceШинэ хэсэг нэмж орохгүй болно - Хөөе! - Хөөе, энэ чинь юу юм? гээд асуутал тэр эргэж харан инээмсэглээд, - Анхны харцаар дурлана гэж байдаг бололтой!