Түүнийг эргэж харахад нүүрэнд нь баярын мишээл тодорчихсон ч, надаас нуух гэсэн шиг хоолойгоо засан,
- Яасан?
- Маргааш завтай юу?
- Тоглолттой.
- Аан. Тэгвэл... баяртай.
- Яах гэж байсан юм?
- Юу ч биш дээ.
- Хэл л дээ.
- Үнэхээр юу ч биш дээ.
Бидний хэн хэн нь юу ч дуугарахгүй чимээгүй зогсож байгаад би эргэж хараад орох гэтэл Мэтт,
- Маргааш бидний тоглолтон дээр ирэх үү? хэмээн асуулаа.
Энэ асуулт нь намайг өнгөрсөн рүү аваад оччих шиг л болсон. Хамгийн анх түүнийг хэзээ ингэж асууж байсныг сайн санаж байна. Бидний анхны болзоо өндөрлөөд, намайг хүргэж өгчихөөд гэртээ орохын алдад асуусан юм. Тэр минь нэг гараа халаасандаа хийчихсэн нөгөө гараараа үсээ хойшлуулаад л нааш харж билээ. Би зүгээр л толгой дохичихоод орчихсон. Яах ёстойгоо ойлгохгүй байсан юм.
Гэртээ орсон хойноо л түүнээс асуух зүйл олон байсныг санав. Хэдээс, хаана эхлэхийг нь мэдэхгүй шүү дээ. Удалгүй утсанд Мэттээс дуудлага ирэн нэг сайн амьсгаа авчихаад утсандаа хариу өглөө.
- Чи надаас тасалбар авах хэрэгтэй байх гэж хэлээд инээн,
- Гараад ир гээд утсаа тасалчихлаа.
Энэ мэдрэмжийн эвгүйг яана? Ядаж л утсаа би түрүүлж тасалвал дээр байх байсан юм.
Бодолд автчихаад түүнд хариулахаа мартчихсан зогсож байтал Мэтт хоолойгоо засан,
- Хүсэхгүй бол ирэх хэрэггүй дээ. Зүгээр гэж хэлэхэд харцанд нь багахан гуниг хурчихсан байлаа. Түүний энэ төрхийг харж байгаа цөөхөн тохиолдлийн нэг. Яг л тоглоомоо булаалгачихсан жаахан хүү шиг харагдах юм.
- Үгүй дээ. Би очно. Гэхдээ энэ удаа тасалбараа мартахгүй ээ гэж хэлээд инээмсэглэхэд тэр ч мөн адил өөдөөс минь харан инээмсэглээд,
- Харамсалтай нь яг одоо алга. Маргааш хамтдаа очиж болох юм. Би тав хагас гээд гэрийн чинь үүдэнд хүлээж байя. Эсвэл одоо гэрээсээ очоод аваад ирж ч болно л доо.
- Тэгэх хэрэггүй дээ. Маргааш цагтаа ирээрэй гэж хэлээд орох гэтэл тэр "Элизабет" хэмээн миний нэрийг дуудах нь тэр. Ингэж дуудах нь бага зэрэг хачин сонсогдож байгааг нуух юун. Яг л танихгүй хүмүүс болчихсон юм шиг. Тэр хэзээ ч намайг бүтэн нэрээр минь дуудаж байсан удаагүй.
YOU ARE READING
Надтай учрахгүй төгсгөл
RomanceШинэ хэсэг нэмж орохгүй болно - Хөөе! - Хөөе, энэ чинь юу юм? гээд асуутал тэр эргэж харан инээмсэглээд, - Анхны харцаар дурлана гэж байдаг бололтой!