Жүхэгийн талаас
"Юу......."
"Чшшш." хажуугаар өнгөрөх хүмүүсийг чимээгүй гэлээ. Жисүд баригдаж болохгүй.
Цамцныхаа малгайг өмсөн тэднийг үргэлжлүүлэн дагах ба тэднийг нэг сандал дээр суухад ойролцоох модны ардуур нуугдан зогслоо. Шюгад түүнтэй яриа эхлүүлэх нь хамгийн хэцүү үе байгаа бололтой.
"Ппсс, сонбэ!" би түүний анхаарлыг татахыг оролдлоо.
Нэг юм Шюга над руу харахад тэр сандарч тэвдсэн харагдана. Жисү эргэн тойрноо ажин харж байхад харц нь нааш гүйж байсан ч азаар би яг цагаа олж нуугдлаа.
"Чи юу хийгээд байгаа юм?" гэж Шюга гайхсан байртай амаа хөдөлгөн асуув.
"Танд туслаж байна!" гээд эргүүлэн амаа хөдөлгөн "Өөртөө итгэлтэй бай."
Шюга "Ааашш...."
Аашш? Залуу минь би тусалж байна!
"Тэрнийг магтаач!"
"Айн? Аа......" Шюга хальт толгойгоо дохив.
"Жисү нүна........таны........оймс гоё юм."
ЮУУУ?? ТЭР ОДОО ҮНЭНЭЭСЭЭ ЯРИАД БАЙНА УУ?
"Мм?..........аа баярлалаа Юнги! Чи үнэхээр хөөрхөн юм аа." гээд тэр инээлээ. Гайхалтай, хэрэгжчихлээ.
"Тэрнээс өнөөдөр хэр байгааг нь асуу." гэж би түүнд үргэлжүүлэн шивнэлээ.
"Өнөөдөр хэр байна даа? нүна" Шюга инээв........түүний инээмсэглэл нь бурхан минь.
Жисү "Өнөөдөр хийх юм их байнаа. Сургууль, гэрийн ажлаа зохицуулах хэцүү л байна."
Юнги "Аа.....миний тусламж хэрэгтэй бол хэзээ ч хамаагүй асууж болон шүү."
"Аавв баярлалаа, харин чи?"
"Дажгүй ээ......"
"Тантай уулзаж байгаа болохоор гэж хэл!" хэмээн би амаа хөдөлгөлөө. Яахав нялуун ч гэлээ Шюгад бол яг болно. Тэрнийг ингэж хэлсэн байхад хэн түүнд дурлахгүй байх билээ?
Шюга ингэж хэлэхээс бага зэрэг эргэлзсэн харагдах ч "Тантай уулзаж байгаа болохоор." гэлээ.
"Аягүү, өнөөдөр чамтай уулзаад сайхан өдөр болох бололтой." Тийм ээ, тэрэнд таалагдаж. Оммо Жисү ичээд байна.
"Бусад хүмүүс чамайг Шюга гэж дууддагт гайхах юм алга аа." гээд Жисү түүний мөр лүү хөнгөхөн нудрав.
ВЫ ЧИТАЕТЕ
(Дууссан) BTS |Min Yoongi| Хөрш
FanfictionТовч агуулга: Тэр нүдээ хагас нээн "Сайн уу? Хөршөө!" гээд инээв. Гэтэл Юнги одоо л түүнд ам нээн "Манайхаас гар!" Зохиолч: @Suga_Kim Орчуулагч: @Daismyli