Кино

2.7K 253 22
                                    

Жүхэгийн талаас

"Тэгээд сагс тоглоод хэн нь ялсан бэ?" гэж ангиас гарах зуур нөгөө охид асууна.

Тэдний нэг нь "Би таая Юнги уббагын баг." гэхэд би толгой дохив.

"Ааххх! Хорвоо гэж бид нар үзэж чадсангүй." гэж тэд хөлөө дэвслээд "Дараа тэд нар тогловол чи бидэн рүү мессеж бичих хэрэгтэй шүү!"

Ммм энэ ч надад их хоол авч өгөх хэрэгтэй гэсэн үг дээ. Зүгээр ч нэг хийхгүй шүү.

"Ямартай ч бид одоо харих хэрэгтэй. Бяартай! Дараагийн удаа бид нар луу мессеж явуулаарай." гээд тэд далласаар цааш явцгаалаа.

"Баяртай-" Байз байз.....тэр Юнги юу даа?

Би шууд нуугдлаа. Тэр хэн нэг хүнтэй юм ярьж байлаа харин тэр нь Жисү. Анх удаа тэднийг тагнаж байсанг минь санагдуулав. Гэхдээ энэ удаа тэднийг холоос ажиглана.

Дахиад л тэднийг хамтдаа инээлдэн байхыг би харна. Жисү айлгүйтэн инээн үсээ чихнийхээ ардуур хийгээд Юнгийгийн гар луу зөөлөн нудрав. Жисү тэр ажушиг сонирхдог гэж 100% хэлж чадахаар байна. Шюга яг одоо үнэхээр жаргалтай байгаа байх.

Гэхдээ түүнийг Жисүтэй байхад нь би баярлахгүй байгаа гэж үү? Мэдэхгүй ээ, сүүлийн үед гэдсэнд нэг сонин онцгүй юм байх шигээ сонин мэдрэмж төрөөд л байх юм.

~.~.~.~.~.~.~.~

"Хөөе царай муутаа!"

"Яа! Жүхээ." гэж намайг дуудахыг хальт сонслоо.

"Чи дүлий юм уу?"

"Юнги?" би эцэст нь чихэвчээ аван алхахаа болин зогсоод "Уучлаарай сонссонгүй."

"Гэр лүүгээ хамт алхацгаая хөршөө!" Түүнийг бас тэр инээмсэглэлийг нь.

"Яагаад ийм жаргалтай байгаан?"

"Хамт гэр лүүгээ алхах хүн байгаа болохоор л." гээд над руу ширтэхэд нь зуршил ёсоор бас түүн рүү харна.                           Худалч, Жисүгэээс болоод тэгж байга биз дээ??  

"Жисү та хоёр одоо зөндөө дотно болсон юм шиг байна."

Гэхэд "Санамсаргүй л.....бас тийм ээ чиний ачаар." энэ ажуши гуай инээнэ.

Би "Зүгээр дээ" гээд бид цааш алхах зуур "Болзоонд явах тухай тэрнээс асуух хэрэгтэй."

"Үнэндээ энэ тухай огт бодож байгаагүй юм байна." Тэр зөвшөөрнө гэдэгт итгэлгүй л байна."

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя