Жүхэгийн талаас
Би өрөөнөөсөө гартал Шюгагын өрөө хийгээд өчигдрийн дүр зураг бодогдоно. Жимин түүнтэй хоносон. Өнгөрсөн шөнө тэнд юу болсныг чөтгөр бүү мэд.
Хусог надад энэ тухай ер хэлээгүй. Хачин зүйл болохоор тэр байлгүй...
Bts-н хоорондох нууц юм болов уу? Байз........бусад нь ч бас.......аашш энэ надад ямар хамаатай гэж би ингэж их анхаараад байдаг байна аа.Сургуулийн зүг алхаж байтал дахиж тэр Шюгатай таарна гэх бодол толгойд орж ирлээ. Бодоод байхад тэр бол маш царайлаг сайхан залуу л харагддаг. Тэхдээ энэ чинь хэтэрхий шударга бус юм аа. Халуухан сайхан залуус яагаад ихэнх нь дандаа гей болчихдог юм бэ?!
"Өө хатагтай, та энийгээ.....унгаачихаж." гэх дуугаар эргэж хараад золтой л нүд минь аяганаасаа бүлтрээд гараад ирчихсэнгүй.
Мин Шюгааааа.
Бид хэсэг нэгнээ хараад эвгүйхэн байдал үүсгэн ширтэлцэв. Тэр ч мөн надтай адил гайхаж байгаа харагдана. Гайхсанаасаа болоод нүд нь бүр томорч ирж гэнэ.
Би "Аа.....баярлалаа." гээд түүнээс эв хавгүй түлхүүрээ авахад тэр толгой дохив.
Гайхалтайййй, одоо би бараг тэрэнтэй хамт сургууль руу алхаж байна. Ёстой эвгүй юм. Байрнаас сургууль руу ердөө 8 минут орчим болдог нь яамай даа.
Чимээгүй алхсаар зөвхөн бидний алхах чимээ л сонсогдож байлаа.
Гошш, 8 минут гэдэг бодож байснаас илүү удаан өнгөрөх юм аа.
Хусогын талаас
"Хөөе сайн уу!" хэмээн өөдөөс харан зогсох охин луу даллан мэндлэв.
"Ухаан санаа чинь хаана явна?"Тэр хөнгөхөн толгойгоо сэгсрээд "Өө, уучлаарай."
"Юуны тухай тэгж их бодоод байгаа юм?"
Жүхэ "Зүгээр л.......нэг юм." гээд хачин харав.
"Юм гэж юу тэрэв?"
"Убба Жимин, Юнги хоёрын хооронд зүйл байгаа юу?"
Би "Аммм......тэд хоорондоо хөөрхөн дотно. Ах, дүүгийн сайн харилцаатай."
Жүхэ "Та нуух хэрэггүй дээ. Би хэдийн мэдчихсэн. Тэд........"
Би "Ах дүүс гэж үү? Үгүй ээ." гэж намайг хэлэхэд тэр ер гайхсан шинжгүй байв.

ВЫ ЧИТАЕТЕ
(Дууссан) BTS |Min Yoongi| Хөрш
FanfictionТовч агуулга: Тэр нүдээ хагас нээн "Сайн уу? Хөршөө!" гээд инээв. Гэтэл Юнги одоо л түүнд ам нээн "Манайхаас гар!" Зохиолч: @Suga_Kim Орчуулагч: @Daismyli