White day

2.6K 254 24
                                    

Жүхэгийн талаас

"Пфф Жисүд сайн юм болж дээ." амандаа бувтнасаар Хубитай хамт явна. Өнөөдөр White day хаа сайгүй гар гараасаа хөтлөлцөн алхах хосууд байх ба эсвэл бэлгээ барин инээмсэглэн явах залуус харагдана.

Би "Үнэхээр ингэх хэрэгтэй л юм байх даа?"

"Чи атаархаад байна уу?" гээд Хусог инээнэ.

"Үгүй ээ." .......гэхдээ жаахан л.

Тэр "Зүгээр хэлчихье. Хэрэв чамд нэг залуу бэлэг өгөх гэвэл шууд л татгалзаарай." намайг хамгаална гэсэн шиг хэлэв.

"Убба хэн ч тэгэхгүй гэж бодож байна." Хэн ч энэ төмсөнд сайн биш. Хуби-яа..

"Бас дээрээс нь би бол бие даасан эмэгтэй. Өөрөө өөрийгөө мэдэх хангалттай насанд хүрсэн хүн шүү."

"Үгүй ээ чи тэгэхгүй. Зөвхөн миний хүлээн зөвшөөрсөн хүнтэй л чи үерхэж болно." гэж Хусог зөрөв.

"Аахх хэн өөрийг чинь тэгж болно гэсэн юм бэ?"

"Танай аав, ээж. Чамайг энд ирэхээс өмнө тэд намайг чиний бие хамгаалагч шиг байгаарай гэсэн."

"Мм тэгвэл намайг ямархуу залуутай үерхэхийг зөвшөөрөх юм?" хэмээн би сониучирхан асуулаа.

"Манай БиТиЭс-н залуус дундаас л тохирно."

"Хэн нь гэж?" Тэр хүн нь.....Юнги байж болох уу?

"Мэдэхгүй байнаа. Чиний сонголт юу бэ мм? Бас чи нээх их баярлачихжээ." Хуби надаар тоглоом хийн "Тэгээд.....чи хэнтэй нь үерхэх байсан?"

"Хэрвээ намайг БиТиЭс-н залуусаас сонго гэж байгаа бол би......." Энийг үнэхээр Хубид хэлэх эсэхтэйгээ итгэлгүй байна.

"Миний сонгох хүн бол-"


"Чшш чимээгүй!"

Хусог бид хоёр алхаж байгаад гэнэт ард чанга чимээ гарахаар нь хурдхан эргэж харлаа. Тэгсэн ойролцоо байсан модны ард нуудаг зогсох БиТиЭс-н залуус баригдсандаа эвгүйхэн инээмсэглэн зогсоцгоож байлаа. Бурхан тэнгэр минь гэж! Яг баригдах шахлаа!

"Тэхён хён танаас болж байгаа юм." Жонгүк гомдоллон "Яааг хариултыг нь сонсох гэж байхад!"

Хусог нааш ирэх тэдэн рүү харан "Яа! Та нар юу хийж байгаа юм?"

Юнгитэй хэдэн секундэд харц тулгараад сандарсандаа хурдхан харцаа түүнээс бурууллаа. Ашгүй дээ хэлээгүй нь болж.

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя