Зохиогчийн талаас
Юнги гэртээ орж ирчихээд буйдан дээрээ лагхийн хэвтээд өгөв. Гэр нь чив чимээгүй нам гүм байх бөгөөд гагцхүү хүчтэй цохилох зүрхээ л сонсож байлаа.
"Гэхдээ би удахгүй сэтгэлээ татаад авчихнаа. Тиймээс битгий санаа зовоорой."
Гэж хэд хоногийн өмнө хэлсэн Жүхэгийн үгийг бодох ч одоо энэ үгнээс айх зүйл байсангүй.
Жүхэ одоо явчихсан шүү дээ.
Гэвч Юнги түүнийг хаашаа явсан бас хэзээ эргэж ирэхийг нь мэдэхгүй.Цээж нь хөндүүр оргиж нүд нь бүрэлзэх ба тэрээр хацартаа хүрвэл нойтон оргих нь гайхмаар тэр уйлж байлаа.
Тэр Жүхэг гэх сэтгэлээ хожим ухаарсан өөртөө дургүй хүрнэ. Хайртай охин нь хажууд нь байсаар байхад тэр алдаад явуулчихсан. Нэг л өдрийн өмнө байсан бол дахиад ганцхан өдөр түүнд байсан бол.
Одоо тэр юу хийхээ ч мэдэхгүй Жүхэг явсны дараа хожимдож ойлгох гэж дээ./Хаалга тогших/
Юнги гялс гарынхаа араар нулимсаа арчаад "Онгорхой."
Тэрээр хаалганы цаана ид шидийн мэтээр Жүхэг гараад ирээсэй гэсэн найдвар тээнэ. Гэвч энэ Жимин байсан юм.
"Хён......." Жимин түүнд санаа зовох бөгөөд түүний нүд улайж үс нь арзайж яг одоо аймшигтай байдалтай байхыг анзаарав.
"Чи энд яах гэж ирээв?" гэж Юнги буйдан дээр хэвтсээр асуулаа.
"Хэрэгт дурлах гэж." гээд Жимин түүний өөдөөс харан нөгөө талын буйдан дээр суув.
"Юу?"
Жимин "Магадгүй таны Жүхэд сайн тухай." хойшоо буйдан налж тухлан суулаа.
Юнги "Магадгүй биш ээ би угаасаа сайн."
Жимин "Пфф энийгээ тэгээд одоо л мэдэв үү?"
Ах нь санаа алдсаар "Тиймээ даанч хожимдчихлоо тийм үү?"
"Үнэндээ юу гээч хён? Би одоо түүн рүү мессеж бичээд хаягийг нь танд аваад өгч чадна."
"Би тэрэнтэй холбогдох гэж оролдсоон Жиминаа. Даанч тэр огт хариу өгөөгүй."
Жимин "Таны хувьд яасныг мэдэхгүй ч би Жүхэтэй байнга холбоотой байгаа. Та мэднэ дээ бид хөөрхөн дотно."
"Дотно гэнээ?" Юнги хөмсгөө зангидав. Тэрнийг Жисүтэй үерхэж байхад Жимин Жүхэгийн дэргэд байх болсныг Юнги харсан билээ.
Тэр хоёрын дунд юу ч болоогүй гэж надад хэлээч.
Юнгид өөрийн мэдэлгүй л хардах мэдрэмж төрнө."Та хардаад байна шд." гээд Жимин жуумалзана. Цаг нь биш гэдгийг мэдэж байгаа ч гэлээ ахаараа даажигнах түүнд сонирхолтой санагдав. Ялангуяа тоглоом хийхэд хэцүүхэн Юнги хён нь байхад шүү дээ.
"Би чамайг гэрээсээ өшиглөөд гаргачихна шүү." гээд Юнги Жимин рүү үхлийн харц шидлээ.
"Тайвшир хён." Жимин инээн "Бид зүгээр найзууд."
Тэдний дунд хэсэг чимээгүй байдал үүсэх ба өөрийнх нь хэлсэн сүүлийн өгүүлбэрт сэтгэл нь амран нүдээ аних ахыгаа Жимин хараад "Та түүнтэй уулзмаар байна уу?"
"Тодорхой юм биш үү?"
Жимин "Тэгвэл түүнтэй уулзаад яахаа надад хэлдээ?"
"Жимин би ядраад байна. Энэ тухай ярихаа больцгооё." гээд Юнги санаа алдав. Тэр гуниглаж шаналсандаа бараг унтах шахаж байв.
"Зүгээр хэл л дээ бас надад итгэ. Би тусалж чадна."
Юнги дахин санаа алдаад "Мэдээж би түүнд өөрийнхөө сэтгэлийг хэлнэ."
"Аашш энэ хёныг дээ. Үргэлж бүх зүйл дээр удаан байх юм. Бүр хайр сэтгэлийнхээ ч тал дээр шүү." гэснээ Жимин халааснаасаа жижиг цаас гаргаж ирэв.
"Май энэ хаяг нь." хэмээн Жимин цаасаа сарвайхад Юнги хаанаасаа ийм хүч орсон юм гэмээр шуудхан босож ирлээ.
Юнги "Чи яаж хаягийг нь мэдсэн юм бэ?" гэсээр амьдралыг нь өөрчлөх жижиг цаасыг авав.
Жимин "Пфф Жүхэг танд сайн гэдгийг анх мэдсэн хүн нь би. Тэр надад бүх зүйлээ хэлсэн гэрээ ч бас."
"Чи муу золиг яагаад надад эртхэн хэлээгүй юм?" гээд Юнги дүүгээ загналаа.
"Аа хён Жүхэ, Хуби хоёр намайг алах байх даа! Бас хажуугаар нь юу хөгжилтэй байна гээч? Таны шаналахыг харах илүү сонирхолтой."
Юнги нэг түүн лүү харчхаад эргэн цаас руу харлаа. Жүхэг алдчихлаа гэсэн бодлыг нь Жимин өөрчилж өгсөн бололтой.
Жимин "Энэ тухай Хуби хёнд битгий хэлээрэй."
"За тэгэхгүй ээ." Юнги одоо ч өнөө цаас руу ширтсээр.
"Таныг Хуби хёнд юм санахгүй гэж найдъя. Тэр зүгээр үеэлдээ туслахыг л хичээж байгаа."
"Мэднээ." Юнги том алхан Жиминий дэргэд очоод Жиминий үсийг сэгсийлгэн инээгээд "Аягүү манай Жимин ч сайн дүү юмаа."
"Аашш энэ хёныг дээ. Би хүүхэд биш шүү!" гээд мөн адил инээн үсээ янзална.
Жимин "Аа бас тийм та хэзээ явах гэж байна?"
"Маргааш."
(Зөвшөөрөөсэй гээд өгчихье өө. Бурхан биднийг ивээг 🙏🙏🙏 Юнги, Жүхэ хоёрынхоо жаргахыг харахын төлөө хамтдаа залбирцгаая.)
ВЫ ЧИТАЕТЕ
(Дууссан) BTS |Min Yoongi| Хөрш
FanfictionТовч агуулга: Тэр нүдээ хагас нээн "Сайн уу? Хөршөө!" гээд инээв. Гэтэл Юнги одоо л түүнд ам нээн "Манайхаас гар!" Зохиолч: @Suga_Kim Орчуулагч: @Daismyli